Uncategorized

​Ч.Өнөрбаяр: Бурууг Үндсэн хуулиас биш МАН өөрөөсөө хай

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй байдаг юм Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ ээ. Та хоёр М.Энхболдыг намаасаа хөөж явуулсан шигээ улсыг удирдаж болохгүй. Тэгж болдоггүй юм. Хувийн өс хонзонгийн сэдлээр төрийн эрх мэдлийг ашиглаж болохгүй. МАН маш их хүний нөөцтэй, боловсон хүчинтэй гэж ярьдаг. Гэхдээ та нарыг ингэтлээ сулран доройтсон гэж бодсонгүй. Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих, Ц.Нямдоржоос өөр Хэрэг эрхлэхийн даргаар тавьчих хүн алга уу. Ц.Нямдоржоос одоо юу гарах вэ. Гадаад бодлого, геополитик гэж юу ч мэдэхгүй шүү дээ. Та бүгд ард түмнийг загасны санах ойтой гэж басаж байна. 2019 онд ҮХНӨ оруулахдаа гавьяаг нь бүгд өөртөө наах гэж уралдаж байсан. Гэвч одоо эзэнгүй болжээ. Ямар ч төсөлгүй байж гишүүдээ орон нутаг руу явуулчихлаа. Тэд хуулийн төсөлгүй юм чинь юу ярих вэ. Бэлэг сэлт тараагаад л явж байна. Өмнө нь улс орны болж бүтэхгүй бүх юмыг АН руу чихдэг байсан. Гэтэл өөрсдөө зургаан жил засаглачхаад буруу чихэх хүнгүй болоод ирэхээр Үндсэн хууль руу чихэж байна. Эрээний хил нээгдэхгүй, бензиний үнэ өдөр бүр нэмэгдэж байгаад Үндсэн хууль ямар буруутай юм бэ.АН одоо энэ Засгийн газрыг огцортол нь шахаж ажиллах болно. АН-ын дарга С.Эрдэнэ: Хийсэн үйлдэлдээ хариуцлага, үүрэг хүлээдэг улстөрч, улс төрийн нам гэж байхгүй болжээ. Иргэдийг хуурсан, аргацаасан байдлаар улс орныг удирдаж байна. 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХНӨ-ийг батлуулчихаад, ҮХНӨ-ийн баатар нь би байна, дахиж 10 жил гар хүрэхгүй гэж ярьж явсан. Гэтэл хоёр жил болов уу, үгүй юү дахиад ҮХНӨ гэж яриад эхэллээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны ҮХНӨ-өөр 6.2 дахь заалтад өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар нутгийн бүрэн бүтэн байх эсэхийг баталгаагүй болгосон. Үүнийг засъя гэж хэн ч ярихгүй байна. ҮХНӨ-өөр тоглох эрх та нарт байхгүй. Хөгжлийн банкны асуудалд хүмүүст хариуцлага тооцно гээд байсан хэнд ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Тэгснээ алдсан мөнгөө эргүүлж олж байгаагаа гавьяа мэт зарлаж байна. Хэн тэд нарт зээл гэж хэлсэн юм. Одоо эрх баригчдыг ингэж давраахгүй. Бид энэ байр сууринд хатуу зогсох болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!