Uncategorized

Согтуу иргэн өндөр хүчдэлийн шон дээр гарснаас болж хоёр цаг ЦАХИЛГААН ТАСАЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр 1 хүн сог.туугаар гарсан, унаж болзошгүй байна” гэсэн дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр /2022.06.22/ иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн сог..туугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /ам.иа хо.рлож болзошгүй/ байв.Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!