Uncategorized

КРАНД ДАРУУЛЖ АМИА АЛДСАН Х-ИЙН ЭЭЖ: Хоёр хүү минь нэг газарт ажилладаг байсан

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хорооллын баруун талд барьж байсан барилгын авто кран унаж, хоёр хүн ам.иа а.лдсан харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, “Номин Констракшн Девелопмент групп”-ийн захиалгаар барьж байсан орон сууцны барилгад осол гарч, хоёр эрэгтэй ам.иа а.лдсан юм. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан. Энэ тухай дуудлага өнөөдөр 12:52 цагт ирж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус барилга дээр ажиллаж байсан 36 настай, эрэгтэй Х, 20 настай, эрэгтэй Б нар на.с ба.рсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл бид талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзахаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт очлоо. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийн газраас 17:00 цагийн үед ШЭШГ-т ирэв. Талийгаач 20 настай Х-гийн ээж, ах, дүү нар хүүгээ на.с ба.рсан гэдгийг мэдээгүй бололтой. Эмнэлгийн жижүүрээс “Кранд даруулж, гэмтсэн хоёр хүн хаана байгаа вэ. 20 настай хүү нь хэр зэрэг гэмтсэн бэ. Гар, хөл нь гэмтсэн ч хамаагүй, амьд л байвал болоо. Эгчдээ мэдээд өгөөч. Шүүх бүрэлдэхүүн нь ирсэн үү” гэж асуув.Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, дэд ахлагч залуу “Манайд хоёр дуудлага ирсэн. Кранд даруулж, ам.иа а.лдсан хоёр хүнийг авчирсан байгаа. Одоогийн байдлаар шүүх шинжилгээ хийгдээгүй байна. Хоёр эмч дарааллаар нь задлан шинжилгээ хийнэ. Манайд хоёр дуудлага ирсэн учраас хоёулаа л газар дээрээ өнгөрсөн гэсэн үг шүү” гэлээ. Бид талийгаач Х-ийн ээжээс цөөн асуултад хариулт авлаа.
-Краны осол болж, хүү нь дарагдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ. Цагдаагаас тань руу ярьсан уу? -Миний хоёр хүү барилгын компанид туслах ажилтнаар ажилладаг юм. Кран унаж, бага хүү минь дарагдсан гэдгийг том хүү маань хэлсэн. Ах руугаа залгаж, хамгийн анх хэл дуулгасан байна лээ. Том хүү маань хөгжлийн бэрхшээлтэй учраас ярьж чаддаггүй. Гэхдээ ямар ч байсан ахдаа хэл дуулгаж байж бид мэдэж ирлээ. Хүүгээ на.с ба.раагүй гэж итгэж байна. Эмчийг очиход амьсгаатай байсан гэсэн. Тэгэхээр амьд байгаа болов уу гэж найдаж байна. Гар, хөл нь хугарсан ч хамаагүй амьд л байж байвал болно. Гэхдээ албаны хүн найдлагагүй юм ярьлаа, сая. -Хамт байсан хүүгийн тань бие муу байгаа бололтой. Сэтгэл санааны хувьд маш хэцүү харагдаж байна. Эмнэлгийн байгууллагад хандсан уу?-Бага хүүгээ ядаж харчихаад, ямар байгааг нь мэдчихээд энэ хүүгээ эмнэлэгт үзүүлнэ. Дүүтэйгээ нэг талбайд хамт ажиллаж байсан учраас юу болсныг бүгдийг нь харсан байх. Сэтгэл санаа нь маш хүнд байна. Бага хүүгийн минь цээж, гар кранд дарагдсан юм шиг байна. Кран дээрээс нь унахад зугтааж байгаад дарагдсан юм шиг байна лээ. Бидэнд яг юу болсон гэдэг тодорхой мэдээлэл алга. -Таны бие давгүй юу. Осол болсон газар руу орсон уу? -Цагдаагийн албан хаагчид биднийг ослын газар руу оруулахгүй байна. Хүүгээ энд ирснийг арай гэж мэдэж ирлээ. Юу болоод байгааг ойлгох сөхөө, ухаан алга. Дөнгөж сая даралтны эм уулаа. -Хүү тань барилгын ажил хийгээд хэр удаж байсан юм бэ? -Сургуулиа төгсөөд удаагүй байсан. Энэ жил анх удаа л барилгын ажил хийж байсан юм. Хүү минь өглөө ажилдаа эрүүл саруул, инээгээд гараад явсан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!