Uncategorized

Зодуулсан хүүд үнэгүй өмгөөлөл үзүүлэхээр болжээ

Өсвөр насны хөвгүүд нэгнийгээ зодож буй бичлэг тарж, үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт эхлүүлээд байна. Хүүд өмгөөлөгч Хонгорын хуульзүйн фирм үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллахаар болжээ.Хэрэг явдлыг сануулбал, 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаах Хүүхдийн тоглоомын талбайд 16 нас Б, Г нар нь найз охинтой нь мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлэглэн зодож танхайрсан юм.Тиймээс эл үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэн, холбогдогч нарыг эрэн сурвалжилж зарлан олж тогтоон мэдүүлэг авсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажилгааг явуулж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!