Uncategorized

Б.Бадамцэцэг:Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төрвөл устгана гэсэн хууль гаргачихаач, би цөхөрч байна

Найман сартай хөгжлийн бэрхшээлтэй Б.Цэрэнлхам охиноо Солонгос улсад эмчлүүлэхээр хөөцөлдөж яваа ээж Б.Бадамцэцэг өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр ирэх даваа гарагт БНСУ-ыг зорих тийзээ бүрдүүлж бичүүлсэн ч нөхрийг нь явуулахгүй, хүүхдийнх нь эцэг байх эрхийг нь холбогдох газруудаас хасчихлаа. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ охиноо аваад явах боломжгүй. Аав нь асран хамгаалах ёстой. Гэтэл бид хоёртой явуулахгүй гэсэн. Төрийн байгууллагууд ажлаа хийхгүй, хүний тэсвэр тэвчээр барж байна. Тийм учраас энд өлсөхөөс өөр арга алга гэв.Тэрбээр “Охиныхоо төлөө найман сар явлаа, одоо үнэн цөхөрч байна. Миний сэтгэлзүй маш их эвдэрч байна. Охиноо эмчлүүлэхээр хандивын аян явуулж хамаг мөнгөө барж эмчилгээний зардлаа босгосон.Би гэрлэлтийн баталгаатай. Ерөнхийлөгч хүртэл дэмжсэн бичиг өгсөн байхад Эрүүл мэндийн яам ирэхээр нь эмчилгээний 5 хувийг өгнө гэх юм. Би ганц охиныхоо төлөө биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний мөнгийг явахаар өгөөч гэж зөндөө гуйж орилсон. Хүлээж авахгүй юм байна. Манай гэр бүлийнхний виз гарсан хэрнээ нөхрийнх гараагүй. Эцэг байх эрхийг нь хасаад аавынх нь явах хугацааг хойшлуулчихлаа. Манай хүнд асуудал байхгүй хилийн хориггүй юм байна гээд нот бичиг авсан байхад итгэхгүй байгаа юм бэ.ГХЯ-ны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь надтай уулзсангүй. Манайх даваа гарагт нисэх тийзтэй гэтэл одоо үхлээ. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад явах боломж надад байхгүй. Үнэндээ бүх юм мухардаж байна. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарвал устгасан гэсэн хуулийг улайн цайм гаргачихаач. Намайг найман сар зовоолоо. Тэнд миний охин зовж байна. Тоног төхөөрөмж байхгүйгээс болж хүүхдийн гажгийг илрүүлж чадахгүй байна.Би ү.хмээр байна. Надад ямар арга алга. Яагаад энэ салбар хариуцсан сайд нар бид нарын төлөө юм хийж болдоггүй юм бэ” хэмээн уйллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!