Uncategorized

​ЭМД-аар хөнгөлөлт үзүүлэх рашаан, сувиллууд

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх нийслэл болон орон нутгийн 46 рашаан, сувилал байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нэгдүгээр тогтоолоор 10 оношоор сэргээн засах эмчилгээнд, 16 оношоор уламжлалтын эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх аж. Сэргээн засах эмчилгээний төлбөрийн хэмжээ 700 мянгаас 1 сая 700 мянган төгрөг хүртэл, уламжлалт эмчилгээ нь 230 мянгаас 600 мянган төгрөг хүртэл байна. Доорх хүснэгтэд багтсан рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-аараа хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлт нь ЭМДЕГ болон тухайн рашаан, сувилалтай байгуулсан гэрээний дагуу шийдэгддэг учир харилцан адилгүй байна. Энэ гэрээнд заагаагүй, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн үйлчилгээг иргэн өөрөө төлнө гэж гэрээнд заажээ. Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой рашаан, сувилалуудыг танилцуулж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!