Uncategorized

НАЙЗ ОХИНД НЬ МЕССЭЖ БИЧСЭН ГЭХ ШАЛТГААНААР НЭГНЭЭ БҮЛЭГЛЭН ЗОДСОН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Ахлах ангийн хөвгүүд бүлэглэн нэгнээ зодсон бичлэгийн дагуу нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.Уг хэрэг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 12 дугаар байрны гадаах Тоглоомын талбайд болжээ.16 настай Б, Г нар найз охинд нь мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай М-г бүлэглэн зодож танхайрсан байна. Энэ хэрэгт холбогдогч нарыг эрэн сурвалжлан олж, мэдүүлэг авсан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж хохирогч хүүхдэд шинжилгээ хийлгэсэн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!