Uncategorized

О.Балжинням: Надад даян аварга цол олгохыг би дэмжиж байгаа

УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Улсын аварга О.Балжиннямд даян аварга, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгох санал гаргаад буй. Мөн цөөнгүй бөхчүүдэд төдийгүй өнгөрсөн жил Хүй долоон худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн хүчтэнүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж буй. Энэ санал УИХ-ын чуулганаар дэмжигдэн, баяр наадмын тухай хуулийг батлавал 60 гаруй бөх цол нөхөж авна. Бөхчүүдэд цол нөхөж олгох болон бусад асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай цөөн хором ярилцллаа. СПОРТЫН АРБИТР Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН ШИЙДВЭРЭЭ МҮБХ-НД ТАНИЛЦУУЛААГҮЙ -МҮБХ-ноос улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Э.Оюунболдын гомдол гаргасны дагуу Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх хянан хэлэлцээд, танай холбооны шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн. Тэд танайд шийдвэрээ танилцуулсан уу? -Танилцуулаагүй. Ямар нэгэн тодорхой хариу, албан бичиг МҮБХ-нд ирээгүй. Хэрвээ ямар нэгэн албан хариу ирвэл МҮБХ хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргах байх.ДОПИНГИЙН ЗӨРЧЛИЙГ WADA-ГИЙН ДҮРМЭЭР ШИЙДДЭГ БОЛНО -Спортын арбитрын шийдвэрийг танайх хүлээн зөвшөөрөх үү, эсэргүүцэх үү? -Дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй. -МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн чадамж Спортын арбитрт бий юү? -Ямартай ч Спортын арбитр манайд шийдвэрээ танилцуулаг. Ямар үндэслэлээр МҮБХ-ны шйидвэрийг хүчингүй болгосон гэж таймбарлахыг нь харъя. Ер нь бол допингийн асуудлыг Үндэсний баяр наадмын тухай хуулиар хэлэлцэж байна. Энэ хуульд допингтой холбоотой хэд, хэдэн чухал санал тусгасан байгаа. Хуульд тодорхой зааж байгаа. Одооноос допингийн асуудлыг олон улсын жишгийн дагуу WADA-гийн дүрмээр шийдвэрлэнэ, хариуцлага тооцно. Ингэснээрэнэ асуудал бараг Баяр наадмын комисс, МҮБХ-нд ч хамааралгүй болно. WADA-гийн дүрмийн дагуу ямар шийтгэл оноох ёстой вэ, яг тэр дагуу л хариуцлага хүлээлгэнэ. Энэ жилийн наадмаас хойш допингийн асуудал цэгцэрнэ. Дахиж ямар нэгэн маргаан гарахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байгаа. -Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгох, дөрөв давсан бөхөөс ч мөн шинжилгээ авах зэрэг хэд хэдэн санал тусгаад байгаа юм билээ. -Тав давсан бөхөөс допинг илэрвэл дөрөв давсан бөхөд улсын начин цол нөхөж олгож байгаа. Тэгэхээр дөрөв даваад, улсын цолтон болж буй бөх допингийн шинжилгээ өгөхгүй үлдээд байсан юм. Үүнийг цэгцлэхийн тулд ийм санал оруулсан.-Тантай уулзсаных, зайлшгүй асуувал зохилтой нэг зүйл байна. Цөөнгүй бөхөд цол нөхөж олгох санал мөн энэ хуульд тусгаад байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? -Дээр үед зургаа давсан атлаа улсын начин, долоо давсан атлаа улсын харцага хэвээрээ байгаа цөөнгүй бөх бий. Үүний сацуу улсын гарьд, арслан цол нөхөж авах учиртай, болзлыг нь хангачихсан бөхчүүд мөн бий. Ийм бөхчүүдэд авах учиртай цолыг нь нөхөж олгох саналыг энэ хуульд оруулаад байгаа юм билээ. -Танд даян аварга цол олгохыг та өөрөө дэмжиж байгаа юу? -Дэмжиж байгаа. Болзлыг нь хангасан бөхчүүдэд цол нөхөж олгох нь зөв байлгүй яах вэ. Нэгэнт шинэ цол бий болсон юм чинь авах ёстой хүмүүст олгох нь зөв. Зарим нь амьд сэрүүн, цөөнгүй нь бурхан болчихсон байгаа. Зургаа давсан атлаа улсын начин гээд яваад байгаа. Сүүлийн үеийн бөхчүүд улсын харцага гэж цоллуулан, дээр нь эрэмбэлэгдээд байдаг. Ийм байж болохгүй. Нэгэнт зургаа давсан бөхөд улсын харцага цол олгоно гэсэн дүрэм гарсан тул үүнийхээ дагуу олгох л хэрэгтэй. 60 ГАРУЙ БӨХӨД ЦОЛ НӨХӨЖ ОЛГОХ САНАЛ ТУСГАГДСАН -Ер нь нийт хэдэн бөхөд цол нөхөж олгох асуудал яригдаж байгаа вэ?-60 гаруй бөхөд. -Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн. Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох асуудал яригдаж байна. Улсын наадамд түрүүлж, үзүүрлээгүй бөх улсын арслан, улсын гарьд гээд цоллуулах нь хэр зохистой вэ. Тухайн бөхчүүдийг үгүйсгэсэндээ бус улсын том цолны үнэлэмж унах вий гэж болгоомжилсондоо ингэж асууж байгаа юм шүү. -МҮБХ Тэргүүлэгчдийн хурлаараа Хүй долоо худагт болсон барилдаанд цол олгох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Тэгээд Баяр наадмын тухай хуульд санал оруулсан байгаа. Тухайн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол олгохыг дэмжих эсэх нь Баяр наадмын тухай хуулийг хэрхэн батлахаас л шалтгаална. Бид зөвхөн санал л өгсөн. Түүнээс цол олгох, олгохгүйг МҮБХ шийдэхгүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!