Uncategorized

2016 оны үерийн дараа намайг гэмтэлд дадлага хийж байхад нэг хүү ирээд 2 хөлөө тайруулсан… Учир нь…

2016 оны үерийн дараа намайг гэмтэлд дадлага хийж байхад нэг хүү ирээд 2 хөлөө тайруулсан. нэг тал нь богино нөгөө тал нь нилээн тайруулсан. Учир нь үерийн дараа найзуудтайгаа тоглож байгаад тээгэлж унаад 2 хөлөө юу ч үгүй шалбалчихсан. Ээж аав нь мэдээж хүүхэд болгонд тохиолддог юм гээд огт тоохгүй орхиж. Маргааш оройноос нь юунаас мэдэхгүй 39 хүртэл халуурч ээж нь халууны лаа хийгээд унтуулаад бүр 4 хонож. халуун нь буухгүй ээж нь дүүргийн эмнэлэгт үзүүлтэл шархнаас байж магадгүй гээд шинжилгээ өгөөд явсаар байгаад 6 хоног алдаад эцэст нь гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хөлөө дагаж судас нь махтайгаа идээлээд бүр тайрахгүй бол амь насанд нь халтай болж таарсан юм. Энэ их урсаж байгаа ус бол нэг айлын жорлонгоор орж дүүрч гарч ирээд урсаж байгаа хамгийн бохир ус. монголд агаарын бохирдлоос дутахгүй аюултай зүйл бол хөрсний бохирдол. Хүүхэд унаж шархадсан бол заавал ариутгаж шархыг нь цэвэрлэж байгаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!