Uncategorized

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг эхнэр нөхрийг сарын өмнөөс дагаж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хул.гайд алдагдсан.Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг гурван цагийн дотор шуурхай илрүүлэн, дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид мэдээлсэн.Хул.гайлсан үнэт эдлэл нь 1.2 тэрбумын үнэлгээ бүхий байсан бөгөөд өмнө нь хул.гайн хэрэг үйлдэж байсан 22–31 насны есөн этгээд үйлдсэн байжээ. Иргэн Б-гийн хуьд эхнэртэйгээ үнэт эдлэлийн наймаа хийдэг байсан бөгөөд тухайн этгээдүүд нь тэднийг бүр сарын өмнөөс судалж, улмаар дагаж гэрийг нь мэдэж, үнэт эдлэлээ хаана үлдээснийг нь харж байжээ. Улмаар машиндаа үлдсээсэн үед нь ийн хул.гайн үйлдлээ гүйцэлдүүлжээ. Тиймээс энэ төрлийн наймаа бизнес эрхэлдэг хүмүүс сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!