Uncategorized

Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул гол руу цутгаж байна

Таны харж буй энэ зураг Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул гол руу цутгаж буй байдал. Үерлэсэн голын улаанаараа эргэсэн урсгал руу цэвэрлэх байгууламжийн хир буртагтай саарал ус холилдож байгаа нь өнгө ялгараад харваас илт. Нийслэлчүүдийн хамаг л бохир цэвэрлэх байгууламжаар дамждаг нь тодорхой. Тэгвэл тэр их бохир Туул гол руу холилдож байгааг ойр орчимд нь амьдардаг иргэд халаглан ярьж байна. Хамгийн гол нь бохирлогдсон уснаас хүн, мал ундаалж байгаа нь төрөл бүрийн өвчлөлийн эх үүсвэр болж байгааг үгүйсгэх аргагүй.Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болж, ашиглалтын хугацаа дууссан. Стандартын шаардлага хангахаа больсноос Толгойт, Орбитын тойрог орчимд амьдардаг иргэд лагийн өмхий үнэрт олон жил эрүүл мэндээрээ хохирон амьдарч буй.Шинэ байгууламж барих шаардлагатай болсон ч хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор 2020 онд БНХАУ-ын Засгийн газрын 262.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр барилгын явц 43 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн бохирын асуудлыг шийдэх байгууламж 50 хувьдаа ч хүрээгүй байна гэсэн үг. Ашиглалтад ортол хэдий хэр хугацаа зарцуулахыг хэлэхэд бэрх. Энэ хооронд Улаанбаатарын бохир хальж, ойр орчмын хөрс, усыг хордуулсаар байх уу. С.ӨЛЗИЙ Эх сурвалж: Өглөөний сонин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!