Uncategorized

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хууль бусаар авсан лиценз хүчин төгөлдөр хэвээр!!

Хууль бусаар авсан лиценз хүчин төгөлдөр хэвээр!! Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат авлигал, албан тушаалын гэмт хэрэг үйлдснийг шүүх тогтоосон мөртлөө хууль зөрчиж авсан лицензийг нь цуцлаагүй байна!!! Тэрээр Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа ашиглан хулгайгаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багт нүүрсний лиценз авчээ. Лицензтэй талбайгаа “мод үржүүлгийн газар” нэрээр халхавчилж , нутгийн иргэдийг хууран мэхэлсээр өдий хүрлээ. Энэ лицензийн түүхийг сөхвөл: Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа 2017.09.13 нд Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тогтоол гаргахдаа уг газарт лиценз авсан байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож өөр газарт тусгай зөвшөөрөл олгожээ.Ингэхдээ Тост, Тосонбумбад олгогдсон байсан “Эм Эф Ай”,”Мөнхийн номхон далай”,”Намуунтод”,”Элбэг орд” компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, оронд нь өөр газарт тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгожээ. Энэ дундаас “Элбэг орд ” компани Тост, Тосонбумбад эзэмшиж байсан “Улаансайр ”нэршилтэй нэг тусгай зөвшөөрлийнхөө оронд Хүрмэн суманд “Улаансайр-1”, Гурвантэс суманд “Улаансайр-2” гэсэн 2 тусгай зөвшөөрөл авчээ. Гэтэл “Элбэг Орд” компаний ард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө байсан нь тун удалгүй батлагдсан байна. “Элбэг Орд” ХХК-ийн захирал Н.Соргогбаатар “Улаансайр -2” тусгай зөвшөөрлийг 2017.12.12-д Ж.Эрдэнэбатын төрсөн дүү “Хэрх Илч” ХХК-ийн захирал Жаргалтулгын Эрдэнэтөгстэй гэрээ байгуулан 5 сая төгрөгөөр шилжүүлсэн байна. “Хэрх Илч” компаний 69 хувийг Ж.Эрдэнэтөгс,31 хувийг Ж.Эрдэнэбат нар эзэмшдэг байна. “Улаан сайр”-ын Тусгай зөвшөөрлийг өөр компаний нэр дээр шилжүүлэнгүүтээ 2018.07.05 нд Ж.Эрдэнэбат өөрийн найз, түрийвч нэгтэй “Алтай групп”-ын Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн “Бэст ланд майнинг” ХХК-д 1 сая төгрөгөөр заржээ. Ж.Эрдэнэбат өөрийн найз Х. Бат-Эрдэнэтэй “уг лицензийн талбайгаас гарсан нөөцөөс хувь тохирч ашгаа хуваана” гэсэн байдлаар аман хэлэлцээр хийсэн гэдгийг хэрэгт холбогдогчид мэдүүлжээ.Ж. Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон нь шүүхээр тогтоогдсон учир хууль зөрчиж авсан хайгуулын ЛИЦЕНЗ нь хүчингүй болох ёстой. Гэвч Хүрмэн суманд “Улаан сайр-1 ” нэртэй лиценз нь хэвээрээ. Мод үржүүлгийн газар нэрээр хайгуулын лицензтэй талбайгаа төмөр тороор хашжээ. Ухах гэж буй газраа мод тарих гэж буй мэтээр өнгөлөн далдалжээ. Үйлдэл бүхэн нь үргэлж хууран мэхлэлт!!! Ийм хүмүүс төрийн толгойд байгаа цагт хууль, дүрэм, шударга ёс бид хэнээсээ нэхэх билээ? Шүүхээс хууль бусаар авсан нь тогтоогдсон лицензийг цуцалж чадахгүй төр байгаад ч хэрэггүй!!!Эх сурвалж:Б.Отгон

Related Articles

Back to top button
error: Content is protected !!