Uncategorized

ӨРХИЙН АМЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХДОО АЙЛУУДААР ОРЖ ХӨРГӨГЧ, ТООС СОРОГЧТОЙ ЮУ ГЭЖ АСУУДГАА БОЛИНО

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлохдоо айлуудаар орж эд хогшил, хөрөнгийг нь бүртгэж тооцохыг зогсоох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлохдоо айлуудаар орж эд хогшил, хөрөнгийг нь бүртгэж тооцдог байсан. Энэ өрх машинтай юу, хөргөгчтэй юу, тоос сорогчтой юу гэх мэт асуулгаар хийсэн судалгаа сүүлийн жилүүдэд шинэчлэгдээгүй. Энэ төрлийн судалгаа өндөр өртөгтэй, үр дүн багатай.Тиймээс бид төрд байгаа бэлэн мэдээллийн сангаа ашиглаж тухайн өрхийн амьжиргааг тодорхойлох шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байна. Тухайн өрхийн орлогын, орон сууцны, тээврийн хэрэгслийн болон малын тоо толгойн бүртгэл төрд бэлээхэн бий. Түүнийг бид ашиглаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн ухаалаг арга хэлбэрт шилжиж байна” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!