Uncategorized

Б.Отгон: Уул уурхай лицензүүдийн ард байдаг авлигал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлнэ

АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Б.Отгон:- Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч ашиг нь хаана байна вэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2582 ширхэг уул уурхайн олборлолтын болон ашиглалтын лиценз байна. Гэвч Монгол улсын гадаад өр нэг хүн 30 сая төгрөг ногдох хэмжээнд хүрсэн.- Уул уурхайгаас олж байгаа ашгийн 90 хувийг лиценз эзэмшигчид авч байгаа бол дөнгөж 10 хувь нь иргэдэд ногдож байна. Гэтэл манай эрх баригчид дахин их хэмжээний уул уурхайн лиценз нэмж олгохоор ярьж эхэллээ. Ашгаасаа илүү байгаль орчин ихээр сүйдэж байна. Малчид уламжлалт мал ахуйгаа эрхлэх боломжгүй болж байна. Саяхан говийн аймгуудын малчид ирж, төв талбай дээр жагсаал хийж, төрдөө дуу хоолойгоо өргөсөн. Гэтэл тэднийг Засгийн газраас хүлээн авч уулзаад хоёр жилийн хугацаанд лиценз олгохгүй гэж хэлээд л явуулсан. Үнэндээ бодлого нь хэвээрээ л байна. Үүний ард асар том авилгал явагдаж байна.– Өмнөговь хамгийн олон лицензтэй. Ихэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийнх. Тус аймгийн урд хэсэгт олгогдсон хятадын уул уурхайнууд өөрсдийн лицензтэй талбайг дайруулан хүнд даацын зам тавих гэж байна. Одоо онгон дагшинаараа үлдсэн Борзонгийн говь гэх газарт хятадын талынхан замаа тавих, боомтоо барих гээд Монголын талыг хүлээж байна. Үүний цаана авлигал ашиг сонирхол байна.- 2018 онд тухайн үеийн Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Сумьяабазар хятадын уул уурхайн компаниар дамжуулан Цагаан дэл боомтыг нээх концессын гэрээг Үндэсний хөгжлийн банкны даргаар Баярсайханыг томилж, улмаар гэрээг байгуулсан. Хариуд нь Монголын талд боомт барих хөрөнгийг буцалтгүй тусламжаар өгнө, бүтээн байгуулалтын нь Д.Сумьяабазарын төрсөн дүү Сэржбүдээгийн “Үлэмж” гэх компани нь барих гэж байна. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчил. Тиймээс лиценз олгосноор ямар үр дүнд хүрсэн юм бэ, ямар алдаа гаргасан юм бэ гэдгийг дүгнэмээр байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!