Uncategorized

​С.Арслан: Экспортын орлогын 10 хүрэхгүй хувь нь төсөвт орж, үлдсэн нь 30 гэр бүлд хуваарилагддаг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд “Лиценз дагасан авлига” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан: Монгол Улсын эдийн засаг 2008 оноос уул уурхайгаас хамааралтай болсон. Бид 2008 оноос 2021 оны хооронд төмрийн хүдэр, зэс, цайр, жонш, алт зэрэг есөн есөн нэр төрлийн гол бүтээгдэхүүнийг экспортод гаргаж буй. Миний бие энэхүү есөн нэр төрлийн экспорт болон түүний улсын төсөвт оруулсан хувь нэмрийн талаар судалгаа хийсэн. Ингэхэд, бид 2008-2021 оны хооронд эдгээр баялгаа экспортод гаргаж, 143 их наяд төгрөг олсон байна. Үүний 22 их наяд төгрөг нь улсын төсөвт орсон бол үлдсэн 121 их наяд төгрөг лиценз эзэмшигч компанийн мэдэлд очжээ. Өөрөөр хэлбэл, нийт экспортын 10 хүрэхгүй хувь нь улсын төсөвт орж, үлдсэн хувь нь бидний ярьдгаар 30 гэр бүлийн мэдлийнх болсон байна. Гэтэл бид улсын төсөвт ороогүй энэ мөнгөөр 60 мянган цэцэрлэг, 24000 сургууль, 8000 эмнэлэг барих 80 мянган км зам тавих боломжтой байсан.Мөн хайгуулын тусгай зөшөөрөл олгох төлбөр маш хямд байна. Компани хайгуулын эхний жилээ нэг га газарт 145 төгрөгийг төлж байна. Ийм хямд өртөгтэй байхад гадныхан манай лицензийг хэдэн мянгаар нь авч байна. Сэтгүүлч Б.Отгон: Улсын төсвийн 90 хувь уул уурхайгаас орж ирдэг. Гэтэл бидний олборлож байгаа баялгийн 10 хүрэхгүй хувь нь улсын төсөвт орж, үлдсэн хувь нь лиценз эзэмшигч болон бусад гаднын хүмүүсийн халаасанд орж байна. Монгол Улсын Үндсэн хуульд газрын баялаг бол нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл нийт ард түмний өмч болсон эргэж сэргээгдэхгүй энэ баялгийг лиценз эзэмшигч цөөн хэдэн хүмүүс л эзэмшиж байна шүү дээ. Дээрх тоо баримтаас харахад үнэхээр хангалтгүй байна6 Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2582 ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Засгийн газар өнгөрсөн гучин жилийн хугацаанд лиценз олгосноор үүсvэн асуудлаа засаж, дараа нь нэмж лиценз олгох тухай ярих хэрэгтэй” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!