Uncategorized

“Хүү минь алга болчихлоо” хэмээн худал мэдээлэл тараажээ

Өчигдөр нэгэн эмэгтэй цахим хуудастаа “Хүү минь алга болчихлоо” хэмээн пост бичсэн байдаг. Тодруулбал, тэрбээр 4-5 настай эрэгтэй хүүхдийн зураг тавьж, “Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ. Би яг галзуурлаа. Над руу битгий залга хүмүүсээ, гуйя” хэмээн бичсэн юм. Хүүгийн хаанаас алга болсон, хэзээ явсан, хэдэн настай гэх тодорхой мэдээлэл нь байхгүй байсан ч иргэд хайлтын ажиллагааг байгаа байгаа газартаа эхлүүлсэн билээ. Харин тус эмэгтэй 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” хэмээн пост бичсэн юм. Тэгвэл хүү нь алга болсон гэдэг нь худал ажээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Хүү минь алга болчихлоо” гэж худал мэдээлэл тараасан байж болзошгүй. Энэ талаарх дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг удахгүй хүргэнэ” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!