Uncategorized

СЭТГЭМЖ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ О.МӨНХЗАЯА: Хүүхэд зодсон сурагч нь хоёр жилийн өмнө “Япон явна” гээд манай сургуулиас гарсан

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, танхайрч байгаа бичлэг цацагдаад байна. Тодруулбал, … сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагчид нэгийгээ бүлэглэн зэрлэгээр зодож, танхайрч байгаа дөрөв орчим минутын бичлэг юм. Танхайрч байгаа сурагчид нь “Сэтгэмж” цогцолбор сургуульд сурдаг гэх мэдээлэл бий. Иймд бид Баянгол дүүрэгт байрлах Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяатай холбогдож, энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Хүүхэд зодож байгаа сурагч нь манай сургуульд есөн жил сурсан. Хоёр жилийн өмнө “Япон явна” гээд сургуулиасаа гарсан. Япон сургуульд сурдаг юм шиг байна лээ. Манай сургуульд сурч байхдаа ямар нэгэн харилцааны доголдол гаргаж байгаагүй. Манай сургуулийн нэр төр яригдаж байгаа учраас би цагдаагийн байгууллагад хандаж, шалгаж өгөх хүсэлт гаргалаа. Зодуулж байгаа хүүхэд нь манай сургуульд сурдаггүй” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!