Uncategorized

ЦУСАН СУУЛГА ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ХҮНДЭРВЭЛ БӨӨРНИЙ АРХАГ ДУТАГДАЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙ

Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг, хүндрэл, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн арга зүйч сувилагч З.Ариунжаргал дараах зөвлөгөөг өглөө. Гэдэсний халдварт өвчинд ямар ямар өвчин ордог вэ? Балнад Цусан суулга /дизентерия/ Сальмонеллийн халдвар /сальмонеллёз/ Хоолны хордлого Урвах тахал /холера/ Гар хөл амны өвчин Гэдэсний халдварт өвчин дундаас манайд улирлын чанартай хамгийн элбэг тохиолддог нь цусан суулга өвчин. Цусан суулга өвчин нь шигелийн төрлийн нянгаар үүсгэгддэг, хордлого ба бүдүүн гэдэсний үрэвслийн хам шинжээр гол төлөв илэрдэг гэдэсний цочмог халдварт өвчин. Уг өвчний халдварын эх уурхай нь цочмог болон балархай хэлбэрээр өвдсөн өвдөгсөд, нян тээгч юм. Халдвар дамжих гол зам нь: Бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин өтгөн мөр-амаар халдвар биед ордог. 2-4 насны хүүхдүүд уг халдварт илүү өртөмтгий байдаг. Мөн настай хүмүүс өвдөх тохиолдол бий.Цусан суулга өвчний онцлог: Базлалт ихтэй, хий дүлэлттэй, цус залхагтай Шулуун гэдэс урваж гарах нь олонтай Өтгөний өнгө нь цус, залхагтай, үнэргүй, ужиг явцтай Хоолны хольцгүй, баасны хэмжээ бага гардаг Хордлого ихтэй учраас мэдрэл хордлогын шинж илэрдэг Өвдсөн хүмүүс нь голомтлогдсон байдаг. Хүндрэл Их хэмжээгээр шингэн алдсанаас болж хордлогод орох Таталт өгөх Шулуун гэдэс урвах Нянгийн эмчилгээ хийлгээгүй нөхцөлд өвчин архагших явцтай Цусны ялтас эсийн дутагдал орвол, бөөрний архаг дутагдалд орох эрсдэлтэй Хэрх өвчин, нүдний эвэрлэг үрэвссэн байх хүндрэл ажиглагддаг. Цусан суулга өвчний сувилахуйн тусламж /шинж тэмдгийн үед ямар арга хэмжээ авах вэ/ Халууралт 38 хэмээж доош халуунтай үед энгийн аргаар халуун буулгана. Амаар халуун бүлээн шингэнийг ойр ойрхон багаар уулгана. Уух шингэнд байхуу цай, хярам, буцалсан бүлээн ус өгч болно. Мөн халуунтай үед дух, суга, цавинд хүйтэн жин тавина. Халуун буухгүй, 38 хэмээс дээш халуунтай үед эмчийн заалтаар эмчилгээ хийнэ. Суулгалт Олон суулгалтаас болж хүүхдийн анус орчмын арьс улайх нурах, хуурайших шинж тэмдэг ажиглагддаг. Энэ үед хүүхдийн бөгсийг суулгалт бүрийн дараа буцалсан бүлээн усаар угааж, зориулалтын тэжээлийн тос түрхэнэ. Живхний бохирдлыг дор бүр нь сольж өгнө. Шингэн алдалт Олон удаа суулгаснаас хүүхдэд шингэн дутагдаж хордлогод ордог. Тиймээс шингэнийг амаар уулгана. Үүнд: Хоросол буюу шингэн сэлбэх давсны уусмал, буцалсан ус, байхуу, будааны шүүс байж болно.Хоросол уух заавар Насанд хүрсэн хүмүүс хоросолыг залгилж уухгүйгээр, бага багаар шимж уух хэрэгтэй. Бага насны хүүхдэд хоросолыг ууж чадаж байвал 5мл/ кг цаг тутамд тооцож бага багаар өгнө. Хэрвээ хүүхэд бөөлжвөл 3-4 минут хүлээгээд дахин дусал дуслаар өгнө. Найруулсан хоросолоо дахин дахин халааж өгч болохгүй. Учир нь уусмалын чанар алдагдаж эмчилгээний үр дүнгүй. Хоросолын ач холбогдол Бага осмостой хоросолыг хэрэглэх нь судсаар шингэн сэлбэхээс илүү үр дүнтэй. Хоросол ууж байгаа үед суулгалт гадагшлалт нь 20 хувиар буурдаг. Уусмалтай хамт цайрыг 10-14 хоног уулгах нь дархлаа дэмжих, өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Дүлэлт, өвдөлт Байрлалыг зөв сонгох, дүлэлт ихтэй үед хошного урвасан эсэхийг ажиглах хэрэгтэй. Маш их өвдөлттэй дүлэлттэй үед эмчийн заалтаар өвчин намдаах тос хэрэглэнэ. Дүлэлт ихтэй үед суултуур дээр удаан суулгахгүй байхыг хичээгээрэй. Хошного урвсан ажиглагдах юм бол ариун бээлийн өмсөж, өвчин намдаах тос шингээсэн чихээсийг/тампон/ хийнэ. Хүүхдийн дотуур хувцас нь бие барихгүй зөөлөн, даавуун өөрт нь тохиромжтой, эрүүл ахуйн шаардлага хангах байх ёстой. БөөлжилтХордлого ихтэй үед бага насны хүүхдэд бөөлжилтийн шинж илэрдэг. Энэ үед тухтай орчинд буюу хүүхдээ хагас суугаа байдалд тэврэх нь хахахаас сэргийлдэг. Амыг бүлээн буцалсан усаар зайлуулах, амны хөндийг цэвэрлэж өгөх шаардлагатай. Бөөлжилт зогсохгүй үед эмчийн эмчилгээ хийнэ. Урьдчилан сэргийлэлт Бохир гарыг зөв угаах нь хамгийн чухал. Гар зөв угаах дадлыг эзэмших хэрэгтэй. Энэ нь бусад халдварт өвчнөөс ч урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга. Ундны усны саваа зөв сонгох буюу аль болох хувцансар савснаас татгалзах. Ундны усыг 3 хоногоос илүү удаан хугацаагаар нөөцөлж хэрэглэх нь өвчлөл үүсэхэд нөлөөлнө. Хоол хүнсээ зориулалтын хөргөгч саванд зөв хадгалах. Хоносон хоол идэхгүй байх Гэр хорооллын айл өрхүүд гадна нүхэн жорлонд халдваргүйтгэлийг хийлгэх хэрэгтэй Гудамжинд угаадас, хог хаягдлаа асгахгүй байх, хүн амьтны хатуу шингэн ялгадасыг ил задгай хаяхгүй байх, зориулалтын уут саванд хийж ачуулах. Хувь хүний мэдлэг чухал, хүүхдийн эрүүл ахуй, зөв амьдрах нөхцөл боломжийг хангах нь зүйтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!