Uncategorized

90 настай Нямаажав гуай:ОХИН ХҮЙСТНИЙГ ХАЙРЛААРАЙ

90 настай Нямаажав гуай. Энэ хөгшин юм ойлгуулж хэлчих гээд л бөхийсхийж суугаад бүр цаанаасаа нэг гуйж ирээд л, – За, хүүхдүүд минь хоорондоо эвтэй байцгааж үзээрэй! Энэ улс орон минь гадны дарлалд орж тамаа цайж явсан гашуун түүхтэй шүү! Тэр гашуун түүхийг бидний дээдэс яагаад туулах болов гэхээр ердөө л тангараггүй зангаасаа болсон юм шүү. Тангарагтай байсан сан бол хаахаас тийм зовлон үзэх билээ дээ. Тэр аймшигт хар түүх давтагдах бий вий гэж дотроо их айж сууна. Өвөө нь одоо хэчнээн л удаа аж дээ. Ер таних танихгүй хэнд ч байлаа гэсэн сургаал захиас гэмээр баахан үглэж яншиад орхихоос доо. Өөр арга алга даа хүүхдүүд минь! Эх дэлхийгээ, эзэн савдгаа сайн хайрлаарай. Ээ бурхан минь энэ дэлхий байгаль чинь та бидний ээж минь билээ. За тэгээд Ээжийгээ, эгчийгээ, эмэгтэй дүүгээ, эхнэрээ, охин үрсээ их хайрлаарай. Ээ дээ, энэ охин хүйстнийг хайрлаж яваарай. Манай эд нар чинь эрчүүд бидний боол биш шүү дээ! Ээжийгээ хайрлаагүй хүний хэтийн заяа нь хэлтийдэг юм шүү дээ. Түүнтэй адил эх дэлхийгээ хайрлахгүй бол мөн л заяа нь хаядаг юм гэж бүр дахин, дахин хэлээд л байн, байн алгаа хавсарч залбираад л уйлагнаад байв. Ер нь манай энэ хөгшчүүл ихэнх нь уйлаад байна.– Яагаад уйлаад байна вэ гэвэл тэд нийгмийн байдлыг хараад машид цөхөрч буй юм билээ. Хөөрхий тэднийг энэ намчингууд яг мал тэжээж байгаа юм шиг ойр зуурын юмс, хог новшоор хуурч тархи толгойг нь угаасан ч тэрхэн үедээ жаахан баярлах төдийхөн. Цаагуураа бол тийм ч таатай бус. Энэ улс орны байж байгаа царайг хараад, монгол ахуйн соёл алдагдаад, намчин улс төрч нэртэнгүүдээс залхчихаад хөөрхий буурлуудын минь өсөж төрсөн нутаг ус нь хүний буруутай үйлийн хар балгаар илт дордож гол ус нь ширгээд, хүн, малын чанар чансаа бүр нүүр нүдэн дээр нь дордоод, тэдний элдэв үйлдэл сэтгэлд нь хүрэхгүй учир зүрхний чинад нь улмаа шархлаад буй юм билээ. Эдгээр хөгшид өдрөөс өдөрт цөөрсөөр л. Харин бид нар энэ хөгшид шиг алсын ухаантай байж чадах эсэх нь тун эргэлзээтэй байна. Зүгээр л нэг байж л байдаг хөгшид ар араасаа залгамжлах юм гэж хол андуурцгаана. Үгүй дээ, эд нарыг явчихаар бид хэнээсээ юугаа сонсох билээ дээ. Монголоо алдчихвал өөр хаанаас олж авах вэ! Бусад улс орны соёлыг бол хаанаас ч олж авч болно. Гагцхүү бид өөрийн улс орныхоо язгуур өв соёлоо өөд нь татаж өнгө оруулах хэрэгтэй. Хөгшдөө амьд сэрүүнд нь тоохгүй. Үхсэн хойно нь худлаа баахан санаж халаглах нь тэнэг улсуудын л зан гэлтэй.Гэхдээ хөгшин хүн болгон ухаалаг байдаг уу гэвэл бас худлаа. 80 гарч буй мөртлөө юу ч мэддэггүй усан тэнэг өвгөд, чавганц нар цаагуур чинь бас өчнөөн байна лээ шүү. Тэдгээр хөгшид зэгсэн хортой. Үр хүүхдүүд, ач зээ нараа дагтан буруу ухуулна. Язгуурын өв соёл гэх юу ч мэдэхгүй харалган хүмүүсийг хараад дэмий л өр өвдөж арга барагдана. Хэт нь нэг тийм л тэнэг зөнөг хөгшин болохгүй юм шүү гэж хичээх хэрэгтэй. Нямаажав гуай бол бас чамгүй мэдлэгтэй, бурхны номыг шаггүй сурчихсан түүгээрээ хавийн амьтан хүмүүсийн сайн, муу үйлд гар бие оролцчихдог хөнгөн шингэн хүн юм билээ. Ийм хөгшчүүлээс сурах юм мөн ч их бий дээ. Үнэн ч бай худлаа ч бай сонсоод л баймаар аливааг өнгөтөөр ярьдгаас гадна тэр л нэг чин сэтгэлээсээ хандаад буйг нь харахаар бүр хайр хүрээд байдаг. Хүнээс үг сонсоод түүний алдаа оноог нь зөв дэнслээд амьдралын мөрдлөг болгох талаар өөртөө нааж авч үлдэх гэдэг өөрөө агуу том соёл юм даа. Гагцхүү ямар хөгшний яриаг яаж сонсох вэ гэдэг нь л чухал. Данан бусдын дургүйг хүргэж явдаг нэр муутайхан нэг муу хөгшинтэй уулзаад үзэхээр тэр хүнээс ус агаар шиг хэрэгтэй зүйлс нэлээдийг сонсох нь ч бий. Ганц хоёрхон час хийсэн үг сонсох нь ч бий. Гагцхүү хүнээс авах юмаа олж шүүрч авч чадах нь л чухал болохоос, тэр хэн байх нь бол онхино хамаагүй. Та минь ээ, хөгшчүүлээсээ юм сонсож байгаарай гэж хичээнгүйлэн хүсье. Эрхэм бууралд болон үр хүүхдүүдэд нь сайн сайхны ерөөл өргөе. Их Өвийн Эрэлд Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!