Uncategorized

Б.Болороо: Тэр минь охин бид хоёрыг орхиод 3 жил болжээ.

Нойтон дэр, хүйтэн хөнжил, байнга аавыгаа санагалзаж ярих үрийн минь үгс, хэрвээ чи минь байсан бол гэж бодох харамслын дунд 3 жилийг үдлээ. Бодоогүй, дурсаагүй өдөр, хором гэж байсангүй. Одоо март одоо тавьж явуул гэдэг үгийг хангалттай олон сонссон, гэвч хүнд мартаж болохгүй зүйл, нандигнах ёстой мөчүүд гэж бий. Харин хоргодож, харамсах сэтгэлээ багасгахыг хичээж байгаа.Ямар ч байсан миний амьдралдаа ганцхаан эрэгтэй хүнд итгэж хайрлахыг зөвшөөрсөн хүн нь хань минь байлаа. Дахиад хэдэн ч удаа хүн болж төрсөн бай ганцхан түүнийгээ л сонгож хайрлах болно. Хүнд хичнээн их мөнгө байлаа ч хэзээ ч тэр мөнгө шөнө даарахад тэвэрч дулаацуулдаггүй, ганцаардаж шаналахад нулимсыг минь арчиж аргадахгүй, үрийг минь хайрлах хайрыг мэдрүүлж чадахгүй. Чамдаа амласан амлалтаа бүгдийг нь биелүүлсээн. Охин нь ч сурагч болоод сайн сурч байгаа, чамайг л улам их дууриаж байна гээд л хэлэх үг зөндөө л байх юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!