Uncategorized

Зүрхний төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн дутуу нярайг анх удаа мэс заслаар эмчлэв

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан бусад тасаг, нэгжийн эмч нартайгаа хамтарч зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг болох гол судасны битүүрээгүй цоорхой эмгэгтэй төрсөн 2600 гр жинтэй дутуу нярайд мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ.ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан 2022 онд нярайн мэс заслыг хөгжүүлэх зорилт ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд он гарсаар олон мэс засал амжилттай хийсэн бөгөөд 2600 гр жинтэй нярайг эмчилсэн уг мэс засал нь хүүхдийн мэс засалчдын дэвшилтэт технологи, арга ажиллагааны дагуу хийсэн 12 дахь шинэ төрлийн мэс засал юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!