Uncategorized

Л.Энх-Амгалан: 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах боломжтой

Боловсролын салбарынхан өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурал болж байна. Уг хурлын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.Тэрээр “Цар тахлын улмаас сургалтын хоцрогдол их байсан ч хоцрогдыг амжилттай нөхөж байгаа сайн жишээнүүд байна. Тухайлбал, suraad.mn, medle.mn зэрэг платформыг ашиглан хаана сурч, ажиллаж байгаагаас үл хамааран сайн багшийн хичээлийг хичээлийг, нөхөж үзэх боломжтой юм.“Үдийн хоол” хөтөлбөрийн тухайд, сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийг тархи ажилладаггүй, сурах идэвх бага байдаг. Үдийн хоол хөтөлбөрийг Эрүүл мэнд, Иргэний боловсрол, Биеийн тамир зэрэг хичээлтэй интаграцид оруулж, эрүүл зөв амьдралын хэв маягийн дадал хэвшлийг олгож болохоор байна. Цаашид 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг “Үдийн хоол” хөтөлбөрт оролцуулах боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button