Uncategorized

Саид Моллаей олон улсын “Цэвэр шударга өрсөлдөөний төлөө” шагнал хүртлээ

Олон улсын шударга өрсөлдөөний хорооны зөвлөлийн ЕНБД Сунит Сабхарвал, Саид Моллаей Олон улсын шударга өрсөлдөөний хорооны зөвлөл /Council of the International Fair Play Committee/ жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын иргэн Саид Моллаейд 2019 онд хүртсэн шагналыг нь гардуулж өгчээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 17-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болсон байна. Түүнд шагнал хүртэх шийдвэр 2019 онд гарсан ч цар тахлын улмаас хоёр жилийн дараа л гардуулсан нь энэ аж.Энэхүү шагналыг орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертен санаачилсан бөгөөд спортын амжилтад нь сөргөөр нөлөөлөхөөр байсан ч гэсэн цэвэр шударга өрсөлдсөн тамирчин, баг хамт олонд гардуулдаг уламжлалтай юм. Саид Моллайн тухайд, 2019 оны ДАШТ-ий үеэр эрх баригчдынхаа дарамт шахалтыг үл хайхран дэвжээнд гарч өрсөлдөн жүдо бөх, спортын үнэ цэнийг харуулсан. Түүнээс хойш ч спорт, улс төрөөс ангид гэдгийг үйл хэргээрээ баталсаар яваа билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!