Uncategorized

О.Баасанхүү: Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

АН-аас мэдээлэл хийж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ Г.Занданшатар Үндсэн хуулийн хувьсгал хийлээ гэж сүртэй мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр өөрсдийнхөө идэж уусан бүх булхайг Үндсэн хууль руу чихээд өнгөрөх гэж байна. Үндсэн хууль та нарын хогийн сав биш. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж байгаа хэрэг шүү. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Мөн тэрбээр эрх баригчдыг АН-ын бүлгээр оролдохгүй байхыг санууллаа. АН-ын хуульзүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: нөхцөл байдал маш хүнд байна. Сануулахаас өөр аргагүй, ноцтой байдал үүсээд байна. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг Төрийн ордны хуйвалдаанаар хийх гэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг нөхөр 2019 онд “Цэгцрэх хөдөлгөөн” байгуулж, төр цэгцэрлээ, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол төр шинэ гараанаас гарлаа, хүчээ нэгтгэе гэдэг үг хэлснээс хойш гурван жилийн дараа Үндсэн хууль сүйрлээ гэсэн утгагүй зүйл ярьж байна. Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол ёсзүйгүй үйлдэл.Ардчилсан намын хуулийн баг Үндэсний аюулгүй байдлын асуудлыг маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж, нотолгоонуудыг гаргаж байгаа. Бид удахгүй Г.Занданшатар гэдэг нөхрийн асуудлыг гаргаж тавихаар бэлтгэж байна. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхөд Монгол Улсын Үндсэн хуулинд халдахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр МАН-ынхан АН-ын бүлгийг задалж, хяналт тавих боломжгүй болгосон. Одоо хууль өргөн барьсан нэрээр бүлгийг талцуулж, ордны хуйвалдаан зохион байгуулж байна. Үндсэн хуулийг хуйвалдааны аргаар өөрчлөхийг хатуу эсэргүүцэхээ мэдэгдлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!