Uncategorized

Эмч М.Отгонбаяр: Хагас суух дасгал төгс биеийн хэлбэртэй болгоод зогсохгүй, олон өвчнөөс сэргийлж болно

Хагас суух дасгал / squats benefits /-ын талаар М.Отгонбаяр эмчийн зөвлөгөөг хүргэж байна.Энгийн хагас суух дасгал хийхэд дээд, доод мөч, хэвлий, нурууны булчин бүхэлдээ оролцдог тул хүний биед хамгийн ашигтай дасгал гэнэ.Энэ дасгалыг тогтмол хийснээр биеийн үндсэн булчингууд / core muscle / хэвлий – ууц нуруу – аарцаг , өгзөгний том булчин, гуя-шилбэний ар болон урд булчингууд зэрэг хөгждөг тул төгс биеийн хэлбэртэй болоод зогсохгүй, олон өвчнөөс сэргийлж болно гэж судалгаанууд баталж байна.Доод мөчдийн булчин сайн хөгжсөнөөр биеийн хэлбэр, тэнцвэр, уян чанар сайжирч амархан унаж бэртэхгүй болно.Мөчдийн ясанд очих цусны эргэлт сайжирч үр дүнд ясны сийрэгжилт буурна, яс хугарах эрсдэл буурна.Булчин чангарсанаар түнх , өвдөг, шагайн үенүүд дээр очих биеийн жингийн ачаалал буурна , үений архаг үрэвсэлт өвчнөөс сэргийлнэ. /остеоартроз /Бусад дасгалуудын адил биеийн жин буурна, зүрхний ачаалал, артерийн даралт буурна.Нугалах тэнийлгэх хөдөлгөөний идэвхээр үений шингэн нэмэгдэж , үе хоорондын гулгалт сайжирна , үрэгдэл / tear and wear / багасна, өвдөлт буурна.Эр, эм бэлгийн гормоны / эстроген, тестостерон / ялгаралт нэмэгдэнэ . Сайхан гуя , өгзөгтэй болно.Гол нь энэ дасгалыг хаана ч хийж болно , зай талбай , мөнгө төгрөг шаардахгүй Дасгалыг зөв хийх ёстойХөлдөө мөрний хэмжээний зай авна Арагш сандал дээр суух гэж байгаа юм шиг өвдөгний үеэр нугална.Тахимны нугалах өнцөг 90 градус байвал сайнАчаатай хийж болноҮсэрч хийж болно Өглөө 10, орой 10 цаашдаа өдөрт 100 хийж чадвал 1 сарын дараагаас үр дүн илт мэдэгдэж эхэлнэ гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!