Uncategorized

64 буудалт даамын АНХНЫ ЦОЛТОН төрөн гарлаа

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах үндсэн төрөл тэмцээн 2022 зургаадугаар сарын 14-ний өдрөөс зургаадугаар сарын 19-ий хооронд болж өндөрлөлөө. Монгол Улсаас анх удаа IDF (international draughts federation) буюу Дэлхийн 64 буудалт даамын холбооноос Дэлхийн даамын холбооны мастер цолыг Азийн аварга шалтгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд 3-р байрт орсон Батдаваа овогтой Есүй хүртлээ. Дээрх тэмцээнд нийт 10 улсын 221 тамирчин оюун ухаанаа уралдуулж Монгол Улсаас 4 тамирчин медаль хүртлээ. Э.Номунзаяа U-11 Girls буюу 8-10 насны охидын ангилалд: Э.Номунзаяа мөнгөн медаль. (Баянзүрх дүүрэг, Хөлөгт тоглоом клуб) Б.Эрхэмбилэг U-14 Boys буюу 11-13 насны хөвгүүдийн ангилалд: Б.Эрхэмбилэг хүрэл медаль. (Дорноговь аймаг) Н.Лхагвадолгор U-17 Girls буюу 14-16 насны охидын ангилалд: Н.Лхагвадолгор хүрэл медаль. (Хан-Уул дүүрэг, Хийморь хөлөг клуб)

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!