Uncategorized

ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН ДАРГА Ж.МӨНХСОЛОНГО: МАНАЙ АНГИД ДАРАМТ БАЙХГҮЙ, ТАЛИЙГААЧИЙН БИЕ ЗҮГЭЭР БАЙСАН

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч нас баржээ. Тодруулбал, тус ангийн 18 настай байлдагч эмнэлэгт хүргэгдэж, яаралтай мэс засалд орсон боловч таалал төгсжээ. Талийгаач хугацаат цэргийн алба хааж байсан ангиасаа яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж, ходоодоо тайруулах мэс засалд орсон байна.Бид энэ талаар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонготой холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан байсан. Цэргийн албанд татагдаж ирэхдээ болон амиа алдахаас өмнөх өдрүүдэд биеийн байдал нь хэвийн байсан. Байлдагч ангийн байрлалд бус эмнэлэгт на.с ба.рсан. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид яг одоо ар гэрийнхэнтэй нь хамт байна. Манай ангид ямар ч дарамт шахалт байхгүй” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!