Uncategorized

НА.С БА.РСАН ЦЭРГИЙН АВГА АХ: Эрүүл дүүгээ цэрэгт явуулаад, цог.цос авсандаа гомдож байна

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч на.с ба.рсан харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан аж. Мөн тэрээр цэрэгт явахдаа ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байсан гэдгийг талийгчийн авга ах У.Мөнхбилгүүн ярьж байна. -Танай гэр бүлд тохиолдсон зүйлд эмгэнэл илэрхийлье. Танай дүү цэрэгт явахдаа бие нь өвддөг байсан уу?-Манай хүүхэд цэрэгт явахдаа ямар ч өвчин зовуурьгүй, хууч өвчингүй хүүхэд байсан. Цэргийн үзлэгтээ ороод эрүүл гарсан. 45 хоног карантинд байсан учраас бидэнтэй холбоо бариагүй. Бид тангаргийн баярын дараа нь очихдоо бууз чихэртэй очиж эргэсэн. Тангаргийн баяраар нь очоод зургаа авахуулж, видео бичлэг хийхэд инээж хөөрөөд ямар ч зовуурьгүй байсан. Гэтэл маргааш нь 10 цагийн үед цэргийн ангиас нь залгаад танай хүүхдийн бие муу байна гэж мэдэгдсэн. Цэргийн эмнэлэг дээр очоод эмчээс нь асуухад жаахан хордлогын шинжтэй юм байна л гэсэн. Бид хордлого авсан юм байх л гэж бодсон. Эмч нь ухаантай байгаа хоорондоо ярилцаж байгаа гэж хэлсэн. Энэ хүүхдийг рентгенд оруулна гээд зөөгөөд гүйж байхад нь харахад ямар ч ухаан мэдрэлгүй яваа нь харагдсан. Тэгэхээр нь манай дүү ухаантай байгаа гэсэн яасан гэж уурласан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тухайн үедээ ихэнх цусаа бөөлжөөд гаргасан хэмээсэн учраас нэгдүгээр эмнэлгээс цус ирэхийг хүлээж байж хагалгаанд орсон хэдий ч харамсалтай нь амь на.саа а.лдсан. -Ходоод нь юунаас болж цоорсон гэж эмч нэр хэлсэн бэ? -Хагалгаанд оруулсан эмч нь ууттай ходоодыг нь авч гарч ирэхдээ “бид хуруу хэмжээтэй л цоорсон байх гэж бодтол тэр чигтээ шахуу задарсан байна” гэсэн. “10 жил хагалгаа хийхдээ ийм зүйл огт хараагүй” гэж хэлсэн. Эмч нь гарч ирэхэд бид бичлэг хийж авсан.-Хүүхдийнхээ царайг харахад ямар нэг ил харагдах шарх гэхээр зүйл анзаарагдсан уу? -Яг зүрх нь зогсохын өмнө бид орж харсан. Аминдаа л шарх сорви байна уу хэмээн харахад ил харагдах хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Гарынх нь шуун дээр маажсан юм уу гэхээр шарх байсан. Гэдсийг нь хагалчихсан байсан учраас боолтын цаанаас юм харагдаагүй.-ГАДНА ТАЛААС НЬ ХҮЧТЭЙ ЦОХИЛТ ӨГӨХ БОЛОН, ШАХСНААС БОЛЖ ХОДООД НЬ ЗАДРАХ БОЛОМЖТОЙ -Эв эрүүл байсан цэргийн албан  хаагч гэнэт ходоод нь задарсан гэхээр эргэлзээтэй санагдаж байна? -Маш их гомдолтой байна. Эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд мордуулчхаад улсаасаа эргүүлээд цо.гцос авч байгаадаа үнэхээр гомдолтой байна -Урд өдөр нь зүгээр байсан албан хаагчийн ходоод гэнэт задарна гэхээр гаднын нөлөөтэй байж болзошгүй харагдаж байна? -Гаднын нөлөөтэй л гэж харж байна. Манай эргэн тойрон, хамаатан саданд эмч нар зөндөө. Тэр хүмүүс дэлхий дээр хоолны хордлогод ороод тэгтлээ задарсан нэг ч түүх байхгүй. Харин гадна талаас нь хүчтэй цохисон эсвэл шахалт өгснөөс болж задардаг гэж байгаа юм.-Цагдаагаас камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зодоон нүдээн болоогүй гэсэн. Тэгэхээр цэргийн ангиас нь холбоо барьсан уу? -Цагдаа бол камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зүйл илрээгүй гэж хэлсэн. Бид камерын бичлэгт итгэхгүй байна. Ямар л тэнэг хүн камерын өмнө дэглэх вэ. Архи дарс уугаагүй эрүүл байсан бол далд л аваачиж дэглэнэ шүү дээ. Штабын даргатай нь ороод уулзахад намайг тойруу утгаар хүчний байгууллагуудын том албан тушаалтнууд манайхаас төрсөн байдаг. Сонгинохайрхан, Хан-Уулын цагдаагийн бүх том албан тушаалтнууд манайхаас төрсөн гэж хэлсэн. Надад ямар мессежийг өгсөн гэхээр та нар цагдаад хэлээд ч нэмэргүй шүү, байцаалт чинь манай гараар дамжина шүү гэсэн санааг илэрхийлж байгаа юм. -ЦЭРГИЙН АНГИАС НЬ АЖИЛ ЯВДАЛД НЬ ТУСАЛНА, ГУРВАН ЖИЛИЙН ТЭТГЭМЖ АВЧ ӨГНӨ ЭНЭ ТЭР ГЭСЭН ХАЧИН, ХАЧИН БАЛАЙ ЮМ ЯРЬСАН- -Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хэзээ гарах вэ? -Яаралтайгаар 14 хоног гэсэн. Би нэг зүйлийг гайхаж байгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор бидэнд ирээгүй байхад ямар ч гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт гараад байх юм. Цэргийн ангиас нь ажил явдалд нь тусална, гурван жилийн тэтгэмж авч өгнө энэ тэр гэсэн хачин, хачин балай юм ярьсан. Эрүүл саруул хүүхдээ алдсан хүмүүст энэ чинь хүнд тусна шүү дээ. -Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!