Uncategorized

​Н.Учрал: Гишүүд алдарт уяачийнхаа малгайг өмсчих, бүгд ашиг сонирхлын зөрчилтэй

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэх үеэр УИХ-ын Н.Учрал байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Үндэсний баяр наадмын хуульд маш олон зүйлийг холбоо нь шийдэхээр орж ирж байна. Хууль батлагдсаны дараа холбооны зөрчилдөөн дуусахгүй нь. Уяачдын гэхэд гурван холбоо бий, алинтай нь харьцах вэ гэдэг асуудалтай. Холбоодыг мэргэжлийн холбоо болгоод Баяр наадмын зохион байгуулах зөвлөл нь холбоонд нь эрх мэдэл өгчихөөч.Улстөрчид мэддэггүй юмгүй боллоо, орохгүй ч юмгүй боллоо. Хийх байхаа олж ядсан юм шиг аварга, арслангийн цол яриад суух юм. Одоо больцгоо. Намайг Боловсролын хууль ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй гээд байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд орж буй нөхдүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Та нар аймгийн алдарт, улсын алдарт уяачийнхаа малгайг өмсөөд ороод ирвэл яасан юм. Тэгээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд гараад яваач. Бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ гээд л. Манай аймгаас ийм арслан, ийм аварга төрөх ёстой гээд л. УИХ үүнийг хэлэлцэхээ боль. Арай л дэндүү юм. Нэгд, Мэргэжлийн холбоодын тухай хуулиа батал. Хоёрт, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд нь гарчих. Ашиг сонирхлын зөрчилгүй гишүүд нь энэ хуулийг батлаад өгье” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!