Uncategorized

Дуучин Б.Амархүү: Хайртай аав минь сэргэлэн цовоо дуу урлагт хайртай охин болоод эргээд хүү наддаа ирээрэй…

Та бидний сайн мэдэх дуучин Б.Амархүүгийн аав нь бурханы орноо заларчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хамгаас хайртай аав минь бурхан боллоо. Миний төлөө бүх сэтгэл зүрхээ зориулж явсан таньдаа хүү нь маш их хайртай шүү.Сэргэлэн цовоо дуу урлагт хайртай охин болоод эргээд хүү наддаа ирнэ гэнэ. Хүү нь таньдаа маш их хайртай” гэжээ. Херо Баатар өөрийн цахим хуудаснаа “Усан бар жилийн зуны тэргүүн сарын шинэдээр, монголын авьяаслаг уран бүтээлч, найруулагчдын нэг Бямбажавын Борхүү нь насан хутаг хураалаа.Тэрээр бага залуу наснаасаа монголын циркийн урлагийн хамгийн хүнд хэцүү үзүүлбэрүүд болох агаарын гимнастик, акробатын төрлүүдэд хүчийг сориж эх орныхоо болон олон улсын үзэгчдэд циркийн гайхамшгийг сурталчилж явсан уран бүтээлч байлаа. Мөн циркийн урлагийг буриад улсад үндэслэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийн анхдагчдын нэг байлаа. Бямбажавын Борхүү нь ахмад уран бүтээлчийн хувиар, Hero студийн залуу уран бүтээлч дүү нартаа баг хамт олон нэгдмэл нэг сэтгэлээр биендээ итгэж байж амжилтанд хүрдэг учиртайг сургaн захидаг байлаа.Тэрээр агаарын болон акробатын үзүүлбэрийн амжилттай болох үндэс нь багийн оролцогч бүр хариуцсан үүргээ орон зай, цаг секунд хоцролгүй гүйцэтгэж, бие биенээ нэг хүн шиг мэдэрч, бүрэн итгэж эpсдэлгүй гүйцэтгэх итгэл дээр тогтдог, Hero студийн уран бүтээл бүрт энэ чанар шингэх ёстой гэж биеэр үлгэрлэн сургадаг байлаа. Таны захиас сургамжийг дүү нар нь хичээн сахиж, чармайн хэрэгжүүлж явах болно. Сайн яваарай хүндэт ах минь. Уудам монгол орондоо эрэлхэг хийморлог хүү нь болж эргэн төрөхийн ерөөлийг өргөе. Сайн төрлөө саадгүй олох болтугай” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!