Uncategorized

Д.Сарангэрэл: Бүсийн наадамд УЛСЫН ЦОЛ ОЛГОХГҮЙ гэдэг чинь буруу шүү

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Бүсийн наадамд оролцож байгаа  уяачид, харваачид, бөхчүүд чинь бүгдээрээ л ажил хөдөлмөрөө зориулж байгаа шүү дээ. Энд цол олгохгүй гээд шинэ юм яагаад гарагад ирэв. Бүсийн наадамд цол олгохгүй гэдэг чинь буруу шүү. Өмнөх уламжлалыг нь өөрчилж болохгүй. Тэд аргаа бараад эмэгтэй гишүүдэд хандаж байна. Ашиг сонирхлын зөрчилгүйгээр шийдэж болохгүй юм уу, эрчүүд ээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!