Uncategorized

Хөх өвгөдийн захиас… Хадгалаад аваарай

Хөх өвгөдийн захиас: 1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог. 2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг. 3. Хөл ачдаггүй, гай болдог. 4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг. 5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг. 6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй. 7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг. 8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр. 9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог. 10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь ү.хдэг. 11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг. 12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг. 13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг. 14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй. 15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг. 16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог. 17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог. 18. Аяга буруу барьдаггүй, муу ёр. 19. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг. 20. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг. 21. Дээлийн хормой шуудаггүй, на.с ба.рсан хүн дээр орох хүн хормой шуудаг. 22. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг. 23. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг. 24. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь ү.хдэг. 25. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг. 26. Шогширдоггүй хоосордог. 27. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг. 28. Гудас дээрээс нь эвхдэггүй, ү.хсэн хүний гудасыг тэгж хураадаг. 29. Хутганы ир долоодоггүй, ү.хэл дууддаг. 30. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг. 31. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг. 32. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг. 33. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог. 34. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог. 35. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог. 36. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог. 37.Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог. 38. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг. 39. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог. 40. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг…. 41. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу. 42. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг. 43. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг. 44. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг. 45. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг. 46. Явган суудаггүй, өвчин ээрдэг. 47. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог. 48. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй. 49. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг. 50. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг. 51. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил 52. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг. 53. Бүсгүй хүн мал муулдаггүй 54. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй. 55. Таваг долоодоггүй, хоосордог. 56. Эм хүн ташаа тулдаггүй 57. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг. 58. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав. 59. Хээр дэр авч явдаггүй 60. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй 61. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг. 62. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг 63. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг. 64. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг. 65. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг. 66. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог. 67. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог 68. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй 69. Зул үлээж унтраадаггүй муу ёр. 70. Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг. 71. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг. 72. Бороо ороход алга тосдоггүй 73. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй. 74. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг. 75. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг. 76. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг. 77. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог. 78. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог. 79. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог. 80. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг. 81. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг. 82. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зо.дож буй гээд цээрлэдэг. 83. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг… 84. Гол ус руу шээдэггүй бузартдаг. 85. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг. 86. На.с ба.рагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг. 87. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг. 88. Галд сүү хийдэггүй. Гал догширдог. 89. Дээс татсан айлд ордоггүй. 90. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг. 91. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг. 92. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг. 93. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг. 94. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог. 95. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг. 96. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг. 97. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг. 98. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг. 99. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!