Uncategorized

Дуучин Х.Батмэнд:Монголын ард түмэн мөн юм бол сэрээч дээ. Хятадын эрхшээлд орчихлоо ш дээ!

Дуучин Х.Батмэнд:МОНГОЛ УЛС НЭГ Л БИШЭЭ Монгол улс нэг л биш болчихлоо. Би бол аливааг маш их соргогоор ажигладаг хүн л дээ. Бас багагүй зөв совинтой. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Яг үнэндээ бидний ирээдүй бүрхэг байна. Яагаад бүрхэг болчихов гэвэл энэ улс төрч нэртэй луйварчид, бизнесмен нэртэй шуналын бузарууд, дээр нь энэ нам дагасан өлөн бөөснүүд арай хэтэрлээ. Эд нар хүн биш, буг чөтгөрүүд байх. Ер өнөө цагийн Монголчууд дээр доргүй хөгшин залуугүй нээрээ арай хэтэрхий мунхаг байна. Эрүүл ухаантай хүн гэвэл үнэндээ тоотой хэдхээн байгаа. Тэд нараа дэмждэггүй. – Заа тэгэж байтал цаг сайхан болно биз дээ гэцгээж тайвширдаг. Ард түмэн нь ийм үхээнц дорой, өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй. Тэгээд өв соёл зан заншлаа мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй харь сэтгэлгээтэй. Өнөөх өв тээгч хэмээх малчид нь, малчин айлын хүүхдүүд хүртэл зан заншил өв соёл Монгол хүнийхээ мөн чанарын талаар юу ч мэдэхгүй. Малчид ч ялгаагүй бизнесменүүд нь ч ялгаагүй үнэхээр тэнэг. Монголынхоо эсрэг үйл ажиллагаа явуулж буйгаа хөгжил гэж андуурдаг. Ийм увайгүй новшнуудаар дүүрчих гэж дээ.
Ингэж хэллээ гээд намайг “тайван бай” энэ тэр гэж хуцах байх л даа. Одоо ингээд бүгдээрээ хорт хавдар тусаад, өр зээлэндээ баригдаад, амьжиргааны гол хөшүүрэг болсон мал аж ахуй нь сөнөхдөө тулчихсан. Малаа хэт өсгөөд бэлчээрийн даацгүй болгоод газрын хөрс нь цөлжөөд байдаг. Үхсэн хүүрний чинь тэрбум мод тарих. Мод тарина гэж хуцахаасаа өмнө. Энэ замбараагүй уул уурхай, замбараагүй малынхаа тоо толгойг янзалж цэгцлэх шаардлагатай. Нэн түрүүнд шүү. Тэгвэл байгаль дэлхий өөрөө бас нэг юм хэлнэ дээ! Тэгээд гаднаас битгий нэмж өр тавиад байгаачээ өмхий хүүрнүүдээ! Дамаа урд хөршөөс битгий мөнгө зээлээчээ. Өнөө маргаашаас цаадахыг хардаггүй. Бүр Монголоо ч мэддэггүй ерөнхийлөгчтэй. Амьдрал мэддэггүй ерөнхий сайдтай, хурлын даргатай ийм улс өөр хаана байна?! Өнөөдөр бид юун түрүүн Монгол хүмүүс болох хэрэгтэй байна. Монгол гэдэг нэрнээс цаашгүй болчихоод байгаа шүү дээ. Жинхэнэ Монгол хүн гэдэг чинь шал өөр хүмүүс байсан юм шүү. Өнөөдөр Монгол гэдэг нэртэй л болохоос Монгол хүний зангараг зааж ухаарах хүн алга даа.Бидний хөгжил бол хамгийн эхлээд Монгол гэдэг нэрнийхээ утга учрыг ойлгох асуудал шүү дээ. Тэгээд дэлхийн бусад улс орнуудын хаяа хязгааргүй харь соёлууд дундаас жинхэнэ Монголынхоо сүнслэг мөн чанарыг олж авцгаая. Монгол хүний мөн чанар та бидний цус ясанд байх ёстой. Тэгсний дараа хөгжил ойрхон байгаа. Хөгжил гэдэг манайх шиг улсад уул уурхай бишээ! Уул уурхай бол Монголыг сөгдөөж сөнөөнө үү л гэхээс хөгжүүлнэ гэж ёстой холоо хэвтэнэ. Би бүр сайн мэдэж байгаа болоод ингэж бичлээ шүү. Ийм тэнэг улсын дунд бүүр хэлэх үг олдохгүй нээ. Монголын ард түмэн мөн юм бол сэрээч дээ. Хятадын эрхшээлд орчихлоо ш дээ! Тэнэгүүд ээ! Монгол улс орныг минь сөгдөөж гүйцлээ. ??? ? ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!