Uncategorized

С.Бямбацогт Ховдын бөх Б.Бат-Өлзийдөө цол авч өгөх гээд “бүдрэв”

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцүүлгийг хийв.Хуралдаанд оролцсон гишүүд өнгөрсөн жилийн Залуучуудын холбооны 100 жилийн ойн барилдаанд барилдсан бөхчүүдэд цол олгох эсэх асуудлаар санал зөрөлдөв. Уг хуулиар хэлмэгдүүлэлтэд өртсөн, 50 наснаас дээш гарсан 70 гаруй бөхөд цол нөхөн олгохоор тусгасан гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбарлаж байгаа ч эдгээр бөхчүүдийн дунд өнгөрсөн жил зохион байгуулагдсан Залуучуудын холбооны барилдаанд амжилт гаргасан 11 бөхийг багтаасан байгаа аж. Ингээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бүсийн наадамд цол олгох” асуудлыг хөндөж, таван удаа санал хураалгасан боловч олонхын дэмжлэг авсангүй.Эцэст нь хурал даргалж байсан Ж.Мөнхбат зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн эцсийн хэлэлцүүлэг хүртэл саналаа татаж авах эрхтэй тул Ховдын гишүүдэд боломж байгааг Байнгын хорооны даргын хувьд сануулсан юм.Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт улсын цолтой бөх цөөн байгааг учирлаад өнгөрсөн жилийн барилдаанд тус аймгийн бөх Б.Бат-Өлзий түрүүлсэн тул түүнд цолыг нь нөхөн олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.Ингээд хуулийн төслийг дэмжсэн боловч бөхийн цолыг нөхөн олгох заалт дэмжигдсэнгүй. Эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийхээр шилжүүлэв. Нэгдсэн чуулганы хуралдаан маргааш /2022.06.17/ хуралдана.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!