Uncategorized

Ө.Содгэрэл төрсөн өдрөөрөө ШИНЭ сэтгүүлийнхээ НЭЭЛТИЙГ хийлээ

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг Ө.Содгэрэлийг олон нийт “Buro”-ийн Монгол дахь үүсгэн байгуулагч гэдгээр нь сайн мэднэ. Эрхэмсэг, ялдам, энхрий байдлаараа олны анхаарлыг ихээр татдаг түүний төрсөн өдөр энэ сарын 14-ны өдөр тохиолоо. Тэрээр төрсөн өдрөөрөө шинээр гаргаж буй “Velin” сэтгүүлийнхээ нээлтийг мөн хийжээ.Найман жилийн турш “Buro” сэтгүүлийг эрхлэн гаргадаг тэрээр “Velin” сэтгүүлийнхээ тухай “Монголд загварын сэтгүүл байсан ч ерөнхийдөө бүгд хаагдаад ямар ч сэтгүүлгүй болсон. Бид багаараа ярилцаж байгаад хэвлэмэл сэтгүүл хийе гэж шийдсэн. Жилд хоёр удаа гардаг зузаан, бүтээлч ажлаар дүүрэн, кофеныхоо ширээн дээр тавиад уншиж байхаар сэтгүүл гаргая гэж ярьсан. Үүндээ их баяртай байгаа” хэмээн ярьжээ.Загварын өндөр мэдрэмжтэй түүний эрхлэн гаргаж буй эдгээр сэтгүүлүүд хэн хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх увдистай. “Velin” сэтгүүлийн хамгийн анхны дугаарын нүүрийг дэлхийд данстай болсон модель Б.Ялгуун чимсэн бөгөөд түүний дэлгэрэнгүй ярилцлага болон бусад сонирхолтой мэдээллийг тус сэтгүүлээс унших боломжтой ажээ.

Related Articles

Back to top button