Uncategorized

Б.Энхбаяр нарын гишүүд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар “Азтай савар” ТББ-тай хамтран “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төслийг боловсруулсан байна. Улмаар Засгийн газраас холбогдох саналыг авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлжээ. Сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтантай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага тулгараад буй. Тиймээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулах аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!