Uncategorized

Улсын начин Х.Цогтгэрэл өндөр настай, өрх толгойлсон хоёр өрхөд гэр бэлэглэлээ

Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 144 жилийн ой, Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн өдөрлөг, Гуртын овоо тахилга наадамд зориулсан барилдаанд хүчит 32 бөх зодоглолоо. 6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад Барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат, улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, сумын заан Х.Нямдорж үзүүрлэлээ.Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, сумын заан Н.Баярсайхан, сумын заан Н.Цэнд-Аюуш нар шалгарав. Гуртын овооны тахилга наадмын үеэр “Булган хангайн хөгжлийн төлөө сан”-ын бөх, улсын начин Хутагийн Цогтгэрэл өрх толгойлсон болон өндөр настан Б.Нэргүй, Х.Баттунгалаг нарт Өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!