Uncategorized

Л.Гүндалайгийн “Далай ээж” амралтын газрын зөвшөөрлийг цуцалжээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн эзэмшдэг “Далай ээж” амралтын газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргажээ. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг тус амралтын газар нь олон жил газрын төлбөрөө төлөөгүй аж.БОАЖЯ-аас “Далай ээж” амралтын газар байрлаж буй газар дээр “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зусланг байгуулахаар төлөвлөсөн байна. 2020 онд Засгийн газраас “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслан байгуулах тогтоол гаргаж байсан. Улмаар өнгөрсөн онд Барилга, хот байгуулалтын яам зуслан байгуулах зураг төслийн 1 тэрбум 140 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг зарласан байдаг.“Найрамдал-2” зусланг байгуулах Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. Энэ ч утгаар Юнескогийн шим мандлын нөөц газрын ангилалд Хөвсгөл нуурын БЦГ-ыг бүртгэсэн байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!