Uncategorized

Хүүхдүүдийн халаасыг сэгсэртлээ доош орсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Урин дулааны өдрүүдэд нийслэлчүүдийн уушгиа нээж, хөл гараа тэнийлгэх гэж зорьдог ганц газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Нийслэлдээ ганцхан байдаг эл ногоон байгууламж хар зах шиг болж, бизнес наймаа цэцэглэсэн газар. Үүдээр нь ороход л балчир хүүхдүүдийн анхаарлыг татсан тоглоом наадгай худалдаалж, төлбөртэйгээр унуулах машинууд дүүрэн. Гэтэл нэмээд хүүхдүүдээр хүртэл бизнес хийхдээ хүрч, доош оржээ.Тодруулбал, өөрийн скейт, роликоо барин орж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэсэн хүүхдүүдээс мөнгө авдаг болсонд эцэг эхчүүд бухимдаж байна. Эгээтэй л цардмал замаар тааваараа алхах гэж орсон иргэдээс хураамж авахаас наагуурхан болчхож. Ядаж өөрийн тоглоомоо бариад орсон хүүхдүүдийн халаасыг сэгсрэхгүй, тэдэнд өсөж дэвших боломжийг олгодог сэтгэлтэй баймаар байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!