Uncategorized

М.Оюунчимэг: Хөдөө орон нутагт залуусын дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна

УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. М.Оюунчимэг: Хөдөө орон нутгаас сүүлийн үед хорт хавдрын өвчлөл залуучууд, дунд үеийнхэн дотор маш их нэмэгдсэн харамсалтай тоо судалгаа гарсан. Гэтэл хөдөө орон нутгаар ихэнхдээ мах, сүү иддэг. Тэгэхээр магадгүй малд тарьж байгаа вакцинтай холбоотой асуудал өнөөдөр бидний маш их санаа зовох асуудал болж байна. Дотооддоо чанартай вакцины үйлдвэрийг барих хөрөнгийг 2023 оны улсын төсөвт үе шаттайгаар суулгаад асуудлаа цаг алдалгүй шийдэх хэрэгтэй.Бид эрүүл малтай байж, хөдөө аж ахуйн том үйлдвэрүүдээ барина.ХХААХҮ-ийн сайд З.Мөнхсайхан: Бид ирэх таван жилийн дотор малаа эрүүл болгоё гээд вакцинжуулалтын асуудлыг ярьж байгаа. 145 тэрбумын  санхүүжилт шаардлагатай. Шүлхий буюу гоц халдварт өвчний вакциныг бид ирэх таван жилийн дотор үйлдвэрлэх зорилготой байгаа. Хүүхдийн хоол гэлтгүй нийт хүнсний хэрэглээний мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар төхөөрдөг, гарал үүсэлтэй, хариуцах эзэнтэй, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан байх тогтолцоог ирэх оноос эхэлж мөрдөнө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!