Uncategorized

С.Эрдэнэ “Бурхан халдун” ууланд гарах гэж яваад мориноосоо унаж, гэмтэл авсан уу!

С.Эрдэнэ "Бурхан халдун" ууланд гарах гэж яваад мориноосоо унаж, гэмтэл авсан байж болзошгүй байгаа ажээ

“Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” Улсын дээд шүүх /УДШ/-ийн тогтоолыг тус намын дарга асан С.Эрдэнэ эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин тус шүүхээс “Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоолд хэрэг үүсгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл тус шийдвэрийн дараахан “С.Эрдэнэ Баянгол дүүргийн АН-ын дарга гэх Н.Болдбаатар нарын цөөн хүмүүсээ дагуулан Хэнтий аймгийн нутагт байх “Бурхан халдун” ууланд гарахаар явсан” гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Улмаар тэд тус уулын орчимд автомашинаа үлдээгээд морь хөлөглөн “Бурхан халдун” дээр гарахаар явсан аж. Гэтэл энэ үеэр С.Эрдэнэ унаж явсан морьтойгоо хамт унаж, гэмтэл авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэрбээр саяхан БНСУ-ыг зорьсон нь үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явсан байж магадгүй байгаа юм.

Ардчилсан намаас пүрэв гараг бүрийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалын дагуу цаг үе, намын бодлогын талаарх мэдээллээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь эрхзүйн маргаанд цэг тавилаа. Ардчилсан намд хууль эрхзүйн чиглэлийн маргаан үлдээгүй. Өөрөөр хэлбэл бүх зүйл ном журам, хуулийн дагуу шийдэгдсэн. Нэн тэргүүнд Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн бид сөрөг хүчний намын хувьд идэвхтэй, олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна.АН-ын хувьд бүлгийн хэмжээнд ч идэвхтэй сөрөг хүчний түвшинд ажиллаж чадаагүй. Энэ бол өнгөрсөн хугацаан дахь цар тахал, амшгийн хууль, ард иргэдийн аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангахад чиглэж ажилласантай холбоотой юм. Нийгэмд үүсээд буй аливаа хямрал, асуудалд тухайн цаг үеийн эрх баригч хариуцлага хүлээх ёстой ч өөрсдийн алдааг Ардчилсан намд тохох гэж оролддог ба бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй байсаар ирсэн ч одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан.Өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна.Хамгийн гол зүйл нь АН дотоод маргаанаа шийдэж чадлаа. Цаашид эв нэгдлээ хамгаалах, гол бүтцийн өөрчлөлтүүдээ хийх ажлууд руу орж байна. Гурван аймагт нөхөн сонгууль явагдах бөгөөд СЕХ-ноос АН-д ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, бид өөрсдөө хөөцөлдөж мэдээлэл авч байна. Төрийн бүх шатны байгууллага тэр дундаа СЕХ хэт улстөржсөн байдалтай байна. Намыг нь бүртгээгүй хэр нь нэр дэвшигчийг нь бүртгэсэнд бид захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж цуцлуулсан. Бид хууль эрх зүйн хүрээн ажиллах болно. Мөн өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна. Тэдэнд эрх зүйг нь нотолсон баримт бичиг, тамга тэмдэг гэж байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь Ардчилсан намд бий, үйл ажиллагаа хэвийн явж байна” гэлээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!