Uncategorized

Олон улсын нислэгийн үеэр төрсөн ихрүүдийн ээж Д.Болортуяад “Алдарт эхийн одон” гардууллаа

2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр Турк улсаас Монгол Улс руу нисэж байсан МИАТ-ийн нислэгийн үед Төв аймгийн Архуст сумын иргэн Г.Ганзориг, Д.Болортуяа нарын ихэр охин болох Г.Энхжигүүр, Г.Энхцэлмэг нар мэндэлсэн.Тухайн үед тус онгоцонд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид зорчиж явсан бөгөөд охидыг эх барьж авсан. Энэхүү үйл явдал нь нислэгийн үеэр онгоцонд ихэр хүүхэд мэндэлсэн дэлхийн анхны тохиолдол юм. Ихэр охид аав, ээжийнхээ 4 дэх хүүхдүүд юм байна.Ихрүүдийн ээж Д.Болортуяад “Алдарт эхийн одон”-г Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр Засаг даргын нэрэмжит үзлэгээр сумдад ажиллаж байх үеэрээ сумын удирдлагуудтай хамт гардуулан өгчээ. Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!