Uncategorized

Б.Энхбаяр: Шүүхийн шийдвэрийнхээн дуучин A Cool-д “Хошууч” цол яагаад өгсөн юм бэ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын удирдлагуудыг шүүмжиллээ. Тэрбээр “Шүүхийн шийдвэрийнхэн бол зэвсэгт хүчин биш юм л даа. Үе үеийн дарга нар нь генерал цол авах гээд л энэ байгууллагыг зэвсэгт хүчинд хамааруулаад байх юм. Бусад төрийн албан хаагчдаас өндөр тэтгэвэр тогтоолгодог, эрт амралтандаа гардаг болохоор бүгд л ийшээ хошуураад байна. Саяхан дуучин А Cool-д хошууч цол өгчихсөн байсан. Энэ цолоо яаж олгоод байгаа юм бэ? “Сүлд” спорт хорооны дарга нь Н.Батсуурь юм уу. Хурандаа цолтой гээд л гарах юм. Дурын хүнд өндөр тэтгэвэрт гарах гээд яваад очиход нь цол өгөөд байгаа юм биш үү. Энэ НД-ын сан чинь хэцүүдлээ шүү дээ” гэсэн юм.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!