Uncategorized

Путин өөрийгөө занданшуулах гэж оролдсон гэв

ОХУ-ын ерөнхийлөгчийг ботокс ашиглаж өөрийгөө занданшуулах гэж оролдсон гипохондриаз эмгэгтэй хүн гэж дайн судалдаг Их Британийн профессор хэлжээ. Гипохондриаз гэдэг нь өөрийгөө хүндээр өвдөх вий гэж айх буюу эрүүл мэндийн түгшүүрийг хэлдэг юм байна. Лондон хотын Кингс коллежийн профессор Майкл Кларк Оросын ерөнхийлөгчийг өвчтэй гэх ямар ч үндэслэл олж хараагүй гэлээ. Путин сүүлийн үед олны өмнө гарахдаа чичирч салганасан байдалтай харагдсан тул түүнийг паркинсоны өвчтэй юм уу хорт хавдартай гэсэн цуу яриа тархаад буй.Түүнийг параной эмгэгтэй учраас байнга эмч нарыг дууддаг гэв. Параной гэдэг нь бусад хүн өөрийг нь хорлож, гутаан доромжилж, заналхийлэхийг завдаж байна гэж айх сэтгэцийн эмгэг юм. Путин саяхан цэргийн дарга нартайгаа ярилцаж байгаад бие нь муудсан тул олон нийтийн өмнө удаан хугацаагаар харагдахгүй байхыг эмч нар Путинд зөвлөсөн гэж Кремлийн эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, цэргийн дарга нартай хийсэн цахим хурлын дараа ширээнээс босохдоо Путины толгой эргэж бие нь сул байх шиг харагдсан гэж “Telegram General SVR” суваг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Түүнчлэн жил бүр тогтмол оролцдог асуулт хариултын нэвтрүүлгээ Путин хойшлуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Нэвтрүүлгийг зургадугаар сарын сүүлийн хагаст юм уу долдугаар сарын эхээр хийхээр төлөвлөжээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан Путинд ердөө хоёр юм уу гурван жил л үлдсэн гэж долоо хоногийн өмнө хэлсэн. Тус ажилтан Путиныг хорт хавдрын хүнд шатандаа орсон гэж тодорхойлжээ. Эх сурвалж: DAILY MAIL

Related Articles

Back to top button
error: Content is protected !!