Uncategorized

ШУУРХАЙ: НСУГ-ын хэлтсийн дарга Э. Цэнд-Аюуш “3 этгээдтэй хуйвалдан“ МҮОНРТ-ийн контентыг ашиглан 600 САЯЫГ ЗАВШЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, “Монголын соёл аялал жуучлалын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ.Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн 500 орчим сая төгрөгний төсвөөр хийсэн түүхэн баримтад киног контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э. Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 этгээдтэй хуйвалдан 2020 оны 10 дугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал” тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна. Улмаар Э.Цэнд-Аюуш, “Монголын соёл аялал жуучлалын холбоо” төрийн бус тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан аж. Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!