Uncategorized

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай тэргүүтэй гадаадаас авчрах 92 хүний нэрсийг зарлалаа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан бол үлдсэн хүнийг хөх буландат зарласан. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Тухайлбал, ????Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх мэт хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан.
????Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжилж байна….‼️ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй этгээдүүдийн нэрсийг зарлалаа
1. Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан 2. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан3. Н.Удаанжаргал “Таван Толгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
4. Үржинбадам Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн дарга5. С.Төмөрбат 6. Т.Отгонбаатар7. Б.Мөнхзул8. Т.Даниал9. Ц.Учрал /Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн/
10. У.Алтанцэцэг11. Л.Алтантулга12. В.Түмэнжаргал13. Ө.Хонгорзул14. Ж.Отгонбаатар15. Г.Мягмаржав16. Д.Буянцэцэг17. С.Авжат18. Б.Билгүүн19. Ш.Жандос20. Н. Гэлэгбаатар21. М.Чимэдорж22. Б.Учрал23. М.Жавхлах24. А.Ганзориг 25. Ц.Цэрэнчимэг26. Н.Сувд-Эрдэнэ27. Д.Лүндээдорж28. Д.Нандинцэцэг29. Д.Төгс-Эрдэнэ …. гэх мэт хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа ажээ…Х.Нямбаатар: Шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг эх оронд нь авчирна гэжээ.
Эх орондоо байгаа Элбэгдорж, Сү. Батболдыг барьж хорьж чадаагүй улс баахан жижигхэн жараахай барьж ирэх вий.
Бадамжунай, Сайханбилэг нарыг чирж ирж хөрөнгийг хурааж шоронд нь хийх болтугай!
2923.03.07 УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон даруйдаа л Эрүүгийн, Зөрчлийн болон просессын хоёр, нийт дөрвийн дөрвөн том хуулийг барьж аваад УИХ-аар батлуулчихсан л хүн дээ. Шинээр сонгогдсон гишүүн байтугай УИХ-д хэд хэд сонгогдсон нөлөө бүхий Улстөрчид, тэр ч бүү хэл давхар дээлтэй салбарын сайд нь ч халгаад бардаггүй суурь болон процессын хуулийн реформ ингэж л эхэлсэн түүхтэй. Галтай сэдэв болгоныг барьж авдаг, ард нь гарахаас нааш зогсдоггүй тэнэг зоригтой гэдгийг нь дээр дооргүй л ярьж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн чухал ажлын хэсгүүдээ Х.Нямбаатараар ахлуулдагаар нь түүний хэн болхыг нь ойлгочихож болох байлгүй дээ. Шүүх тогтолцоо Олигархижиж, шүүгч нар толгой бизнесмэнүүдийн энд хүрэхүйц хөрөнгөтэй, тэрбумын хадгаламжтай болсон тухай шүгэл үлээх үед нь л тэнэг зоригтойг нь анзаарч эхэлсэн байх. Учир нь хонгилын шүүгчдээр оролдох зүрх зоригтой Улстөрч өмнө нь байгаагүй юм аа! Дүрмийн дагуу шүүх байгууллага руугаа дайрлаа, шүүгчийн хараат бус байдал руу халдлаа хэмээн худалдагдсан сайтууд, инфлюсер нэртэй троллууд барьж идэх шахсандаа. Эцсийн дүндээ Х.Нямбаатарын зөв болж таарсан. Эл тогтолцоонд шинэчлэл хийхээс нааш шударга ёсны талаар яриад ч хэрэггүй болсныг нийтээрээ, нийгмээрээ, хууль тогтоох дээд байгууллагынхаа түвшинд мэдэрч, ойлгосон.Шүүгчийг томилох эрхтэй Ерөнхийлөгч нь хүртэл Төрийн ордны гурван давхараас хэнийг яллах, яллахгүйгээ үүрэгдээд сууж байдаг болтлоо, шүүх байгууллагын статус шалдаа буусныг Х.Нямбаатар л анх зориглон хэлж шүгэл үлээснээр олон нийтэд хүргэсэн, тэр хэрээрээ хараагдан зүхэгдэж, одоо ч чичлүүлсээр байгаа. Тэглээ гээд алдаагүй. Дахиад л Х.Нямбаатарын зөв байсан. Оюу Толгойд Монголын талын Ажлын хэсгийг ахлаад орход нь олон ч хүн түүнд эргэлзсэн, басаж бас доромжилж байсан. Олон сарын турш хийсэн хэлэлцээрийн дараа Оюу Толгой тойрсон олон учгийн зангилаа тайлагдаж эхэлсэн нь саяхных. Анх гэрээ үзэглэсэн 2009 оноос хойш зургаан Засгийн газрыг ирээдүйд хуримтлагдах өрөөр нь барьцаалж, мөн үл тоон басамжилж ирсэн Рио Тинто бодит үнэнтэйгээ нүүр тулж анх удаа буулт хийсэн. Монгол Улсад ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, Дубайн гэрээг бүхлээр нь цуцлаж 2013 оноос таг гацсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөлсөн. Үндсэндээ Монголын Засгийн газар, Рио Тинто хоёр ТЭГ гараанаас дахин эхэлж, тоглоомын дүрэм тодорхой, төлөвлөгөөтэй, бодитой болсон.
Яг одоо Төрийн болон орон нутгийн өмчит компаниудийг цэгцлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиуд нь парламентын босго давж, эд хэлэлцэгдэж байна. Тогтолцооны хувьд том өөрчлөлт хийхээр тусгасан болхоор түүнийгээ дагаад том дайралт энэ Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуулийн сайд Х.Нямбаатар нарлуу чиглэх нь мэдээж. Ялангуяа Олигархи бүлэглэлүүд нь Хуулийн сайдыг ажлыг нь хийлгэхгүй, тал талаас нь холгож таарна.Хуулийн сайдын өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн түрүүнд ажлаа өгөх хүмүүс нь нэгэн цагт Улсын Ерөнхийлөгч байсан, одоо ч намдаа хор нөлөө ихтэй Н.Багабанди тэргүүтэй тэтгэвэртээ гардаггүй бул хар чулуунууд … Энэ хуулиар “Оюу Толгойд Монголын талын 34 хувийг төлөөлдөг ТУЗ-ийн гурван гишүүний босго өндөрсөнө. Улс төрийн гэхээсээ мэргэжлийн боловсон хүчнийг томилдог болно” гэж сайд Х.Нямбаатар өөрөө хэлсэн. Тодорхой нэр цохож хэлээгүй ч Төрийн өмчит компаниудад томоохон өөрчлөлт оруулах мессеж. Цаашлаад УИХ-ын гишүүн, сайд нарын хамаарал бүхий этгээдүүд Төрийн өмчит компанийн ТУЗ-д шигдчихээд сул цалин аваад явдаг тогтолцооны гажигийг засах юм. МАН Засгийн эрхэнд гарсан 2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ч өнөөдрийг хүртэл хийгээгүй, хийхийг хүсээгүй ганцхан шалтгаан бий. Тэр нь бүх сайд өөрсдийн харьяанд төрийн өмчийн компанитай байх хүсэл. Замын компанийг Зам тээврийн, Эрдэнэт, Оюу Толгойг Уул уурхайн сайд өмчлөх гээд байдгаас үүдэлтэй. Товчхондоо бүх сайдын эрх ашиг хөндөгддөг учраас хуулийн өөрчлөлтийг парламентын босго давуулахгүй зургаан жил дарсан гэсэн үг. Гагцхүү Х.Нямбаатар Хуулийн сайдын хувиар УИХ-ын босго давуулаад байна. Олон ч улстөрч, УИХ-ын гишүүд, сайд, том зургаараа авлигачдын эрх ашгийг хөндөж таарна.Угтаа бол баялгийн эзэн нь нийт ард түмнийх гэдэг Үндсэн Хуулийн суурь зарчмыг “амилуулах” гээд байгаа юм. Тэгэхийн тулд 2016 оноос хойш Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын, тэр дундаа МАН-ын гишүүдтэйгээ хуулиар тэмцэж, цэгцлэх томоохон эхлэл … Магадгүй одоо л, “Тэнэг зоригтой”-гоороо Х.Нямбаатар л эхлүүлээгүй юм бол Төрийн өмчийн компанийг цэгцлэх реформ мөддөө хөдлөх янзгүй байсан шүү! Тийм болхоор баялгын эзэн Монголчууд бид яг одоо л ард нийтээрээ Х.Нямбаатарыг дэмжиж дээрх хуулийг батлуулахын тулд УИХ-д шахалт үзүүлэх цаг шүү!!! Ер нь бол хамгийн их муулуулдаг хүн нь Монголын Улстөрд Х.Нямбаатар сайд мөн. Гэвч муулуулсан болгон муу хүн байдаггүй, чадлаараа хичээж байгаа дээр нь хаяа бас дэмжээд өгөөрэй. Эцсийн эцэст 30 жилийн завхаралд идэгдэж дээр дооргүй авилгалд живж мафижсан бохир нийгэмийг өөрчлөхөд тэнэг зориг юу юунаас ч илүү, бүр ус агаар шиг хэрэгтэй. Монголын төрд гар, сэтгэл, зориг нийлж асар бэрх цаг үед, хамгийн олон дайсан хураан засаглаж байгаа ч гэлээ өөрчлөлт шинэчлэлтийг алхам алхамаар амжилттай урагшлуулж чадаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хуулийн сайд Х.Нямбаатар нарт улам их амжилт, олон олон ялалтуудыг хүсье??????

Related Articles

Back to top button
error: Content is protected !!