Uncategorized

ХИАМ НЬ БОРЛОГДОХГҮЙ БАЙГАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД ИРГЭДИЙГ ГУЙГААД НЭМЭРГҮЙ!

Эмээлтэд хятад эзэнтэй махны үйлдвэрт ноцтой асуудал гарснаас болж хиам үйлдвэрлэгчдийн төлөөлөл ард түмэнд хандан мэдэгдэл хийж хиамын борлуулалт муудаж байна гэж мэдэгдэл хийв. Гэвч хиам зүгээр ээ гэж ард түмэнд гомдоллож байгаа чинь буруу байна. Хиам үйлдвэрдэгчдээ та нар маш том андуурч байна. Монголын иргэд Эмээлтийн хятад эзэнтэй махны үйлдвэрүүдийн жорлон шиг бохир орчин, формалин гэх хорт бодис илэрсэн тухай мэдээллийг аваад, хиамнаас давалгаалан татгалзаж эхэлсэн нь буруу биш. Улаанбаатар тэр чигээрээ Хятадын махны үйлдвэрүүд байдаг Эмээлтээс махаа авч байна! Тэгэхээр яаж итгэх юм. Та нар ард түмэнд гомдохын оронд ард түмэнтэйгээ нийлээд Эмээлтийн хятадуудаас махны үйлдвэрлэлээ салгаж, бүх хятад үйлдвэрүүдийг хаах тэмцлийг хийгээч. Та нар иргэдтэйгээ нийлж хятадуудтай, эрх баригчидтай тэмцэж чадахгүй бол монголчууд хиамнаас татгалзъя гэж давалгаалж байгаа нь туйлын зөв. Монголчууд амьд явахыг хүсэж байна. Хиамны үйлдвэрүүд дампуурвал ард түмэн буруугүй, харин Эмээлтийн хятадууд болон тэдний гар хөл болсон эрх баригчид буруутай гэдгийг ойлго!  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!