Uncategorized

Хэргийн мөрөөр:Зургаан сарын өмнө на.с ба.рсан 39 настай эмэгтэйн цогцосыг Цагаанхуаран хотхоны хогийн цэг дээрээс олжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цагаанхуаран орчмын хогийн цэгээс шуудайнд хийсэн цогцос олджээ. Бид хэргийн газарт очиж, ойролцоох гэрчүүдээс тухайн үеийн нөхцөл байдлыг сонирхлоо. Цагаанхуаран хотхоноос хойш түүхий эд авах цэг бий. Түүхий эд, хуванцар сав авах цэг орчимд нийт гурван хогийн цэг байх бөгөөд энэ орчимд 20 гаруй иргэн орон гэргүй, тэнэмэл амьдарлаар амьдардаг ажээ. Өчигдөр болсон үйл явдлын тухай тэднээс тодруулахад “Цагдаа нар хүний цогцос оллоо гэж сүржигнэж байгаад явцгаасан. Бид нарыг хогийн цэгээс хөөж, тэндээс юу ч юм эрж байсан бидэнд тодорхой ч юм хэлээгүй. Тэр цогцос гээд байгаа нь энэ улаан байшингаас олдсон. Одоо ч гэхдээ тэр байшинд хүмүүс унтаж байна. Чи өөрөө очоод хар” гэсэн юм.Анх шуудайтай цогцсыг хэн хэрхэн олсон талаар лавлахад “Өчигдөр манай А-г /иргэний нэрийг нууцлав/ саваа тушаачихаад ирж явахад нь дэлгүүрийн авгай дуудаад энэ шуудайг онгойлгоод үз дээ, дотор нь юу байна. Их муухай үнэртэй байна гэсэн байна лээ. Тэгээд онгойлгосон чинь үстэй толгойны яс байсан гэсэн. Өтөж, муудаад хүн харахын эцэсгүй байсан юм билээ. Тэгж л анх олсон. Одоо гэхдээ А энд байхгүй байна. Оройхон ирэх байх” гэлээ. Цогцос олдсон тухай дуудлага өчигдөр өдрийн 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Цагаанхуарангийн ойролцоо ажилладаг нэгэн эмэгтэй замдаа ногоон шуудайтай зүйл байхыг хараад, хог түүж явсан хоёр иргэнээр шуудайг онгойлгуулснаар ийнхүү мэдэгдсэн байна.Цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар нокиа маркийн гар утас, нэхмэл малгай, нэг удаагийн хуванцар аяга зэргийг хураан авч шинжилгээнд хүргүүлжээ. Харин талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр, Хан-Уул дүүргийн иргэн 39 настай эмэгтэйнх болох нь тогтоогдсон гэх бөгөөд зургаан сарын өмнө на.с ба.рсан гэдэг дүгнэлт гарсан байна. Талийгаач нь на.с ба.раад удсан учир түүний гэмтэл болон ү.хлийн шалтгааныг тодруулахад хүндрэлтэй байгаа аж. Түүхий эд авах цэгээс 50 метр зайд дутуу баригдсан тоосгон байшин байх бөгөөд цаад талын хогийн цэгээс дээрх байшинд цогцсыг зөөвөрлөж авчирсан болох ул мөр албаны шалгалтаар тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Талийгаачийн амь насыг хохироосон байж болзошгүй сэжигтэй этгээдийг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ба сэжигтэн нь Цагаанхуаран орчимд тэнэмэл амьдарлаар амьдардаг байж болзошгүй аж. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!