Uncategorized

Увс аймагт 29 настай эмэгтэйг 25 настай эрэгтэй эхнэрээ болгох зорилгоор хулгайлжээ

“Охиныг маань хулгайлчихлаа” гэх дуудлага энэ сарын 13-ны оройн 19 цагийн үед Увс аймгийн цагдаагийн газарт 29 настай эмэгтэйн ар гэрээс иржээ. Тодруулбал, Увс аймгийн Давст сумын 25 настай эрэгтэй Улаангом сумаас 29 настай эмэгтэйг машиндаа суулган сум руугаа авч явжээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд эмэгтэйн биед гэмтэл учирсан зүйлгүй гэх мэдээлэл байгаа юм. Тухайн хоёр иргэн нь өмнө нь нэгнээ таньдаг байсан бөгөөд эмэгтэйг эхнэрээ болгохоор хулгайлсан гэх тайлбарыг өгчээ.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!