Uncategorized

Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд зориулсан АСРАМЖИЙН ГАЗАР БАЙГУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар байнгын асаргаатай, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр асуудлыг судалж, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна сэтгэцийн эмгэгтэй иргэдийг байлгах тусгайлсан асрамжийн газар байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Улмаар холбогдох сайд, дарга нарт нь үүрэг, чиглэл болгожээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!